Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте 7 дугаар сарын 24-ний өдөр улс орныхоо тухай мэдэгдэл хийхдээ:
- Филиппин улс бие даасан дипломат бодлого хэрэгжүүлэн бүрэн эрхийг хүндэтгэсэн, харилцан дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нөхцөлд бүхий л улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх болно. Филиппин хоёр талт болон бусад механизмаар дамжин Хятад улстай маш сайн харилцаа тогтоож, хоёр орны хооронд үүсээд байсан хурцадмал байдлыг намдааж, өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх хэлэлцээрийн орчинг өөрчлөн сайжруулсан гэсэн байна. Энэ тухай Хятад улс юу яримаар байна? гэсэн сэтгүүлчийн асуултад Лү Кан:
- Ерөнхийлөгч Дутертегийн холбогдох үг яриаг Хятадын тал анхааралдаа авсан. Филиппиний Засгийн газар Ерөнхийлөгчийнхөө удирдлага дор бие даасан дипломат бодлого баримтлан голч шударга, харилцан хүндэтгэсэн нөхцөлд бусад оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс сайшаан дэмжинэ. Ноён Дутерте өнгөрсөн онд ерөнхийлөгч болсноос хойш Хятад улстай харилцаагаа сайжруулахыг хичээж, хоёр орны харилцааг хэвийн замд нь оруулсан. Нэг жил гаруйн туршид хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй нааштай амжилт тогтоож, өндөр дээд зиндааны хэлхээ холбоо олширч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц боломж нэмэгдсэн нь хоёр ард түмэнд ашигтай төдийгүй бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ч эерэгээр нөлөөлж байна гэж хэллээ.
