solongonews
Хятадын 2022 оны цагаан сарын зорчигч тээвэр өнөөдөр албан ёсоор эхэллээ
2022-01-17 16:40
Хятадын 2022 оны цагаан сарын зорчигч тээвэр өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Өнөөдөр буюу 01-р сарын 17-ны өдөр 2022 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр албан ёсоор эхэлж, битүүний өдрийн галт тэрэгний тасалбарыг энэ өдөр албан ёсоор худалдаанд гаргалаа.

2022 оны цагаан сарын зорчигч тээвэр энэ сарын 17-ноос эхэлж 02-р сарын 25-нд дуусах бол нийт 40 хоног үргэлжилнэ. Хятад улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэх зорчигчдын тоо 280 саяыг давах төлөвтэй байна. Энэ жилийн цагаан сараар өдөр бүр 10.5 сая гаруй зорчигчийн суудлыг хангах боломжтой байгаа нь 2019 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохыг Төмөр замын газраас мэдээллээ.

Орон нутагт коронавирусний халдвар гарсан тохиолдолд шуурхай зохицуулалт хийж, халдварын гол бус нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгана. 

Сүүлийн өдрүүдэд зарим платформууд энэ жилийн цагаан сарын тээвэрт зориулсан зорчигчдод таалагдсан аяллын газруудыг урьдчилан таамагласан байна. Тоо баримтаас харахад 2022 оны цагаан сараар төмөр замаар зорчигчдод таалагдсан аяллын топ арван хот бол Чүнчин, Үхань, Харбинь, Чанша, Гүйян, Чэндү, Наньчан, Шэньян, Чанчүнь, Фүян хотууд болох ажээ.

Зохиогч: ЖАН ШЮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл