
Тулгатан хамтлагийн шинэ цомгийн танилцуулах тоглолт 09-р сарын 14-нд Хөххотын Улаан театрт боллоо.
Ард олондоо танигдаж мэдрэгдсэн уран бүтээлтэй явна гэдэг уран бүтээлч хүний мөрөөдөл байх. Өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хэдэн залуус гайхалтай уран бүтээлээ хүн зондоо хүргэхээр 2006 онд Шилийнхотод тулгаа бадрааж, “Тулга” хэмээх нэртэй хамтлаг байгуулж байсан юм.

Тоглолтын үеэр Тулгатан хамтлагийн "Тулгатан" нэртэй шинэ цомог монгол түмэнтэйгээ золгож, дараагийн цомгийнхоо ажилд орсон гэдгээ хамтлагийн гишүүд мэдэгдсэн юм. "Тулгатан" цомгоо Тулгатан хамтлагийн гишүүд хоёр жил гаруй бэлтгэж, цомогтоо олны сайн танил болсон "Монгол", "Анд минь", "Холын бүсгүй", "Магнайн гурван атираа" зэрэг шилдэг 10 дууг сонгон оруулсан байна. Тоглолтод Магтаал, Жавхаа, Zebra хамтлаг, Бондоо нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн байна.
