solongonews
Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр
2020-12-01 15:58
Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр

12-р сарын 1 бол ДОХ-той тэмцэх олон улсын өдөр болно, орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, “өнгөрсөн 10 жилд хүн төрөлхтөн ДОХ-ын эсрэг тэмцэлд илэрхий ахиц амжилт гаргасан. 2010 оноос нааш ДОХ-ын халдварын тохиолдол 23 хувиар буурч, эл өвчнөөр нас барах хүний тоо 39 хувиар багассан байна. Хэдийгээр 26 сая хүн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч бас 12 сая хүн эмчилгээ авч чадахгүй байна” гэжээ.

Тэрээр, КОВИД-19 цар тахал нь ДОХ-ын халдвар авагсдад маш их нөлөө учруулж байна. Тэд КОВИД-19-ийн халдвар авч хүнд өвчлөх юм уу нас барах эрсдэл нэмэгдсээр байгаа гэдийг холбогдох материал гэрчиллээ. Үүнээс гадна, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 127 улс оронд хийсэн шинжилгээгээр ДОХ-ын халдвар авагсдын 1/4-ийнх нь вирусийн эсрэг эмчилгээ зохих хэмжээгээр нөлөөлөгдсөн байна. ДЭМБ болон эрүүл мэнд, хорооллын ажилтнуудын дэмжлэг дор өнгөрсөн 6-р сараас ДОХ-ын халдвар авагсдад үзүүлэх үйлчилгээ нь тасалдсан улс орнуудын тоо нэгэнт 75 хувиар багассан гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл