solongonews
Соёл, аялал жуулчлалын уялдаа
2021-06-08 16:32
Соёл, аялал жуулчлалын уялдаа

   Ганьсу мужийн Линсиа хотон үндэстний Канлэ шянь нь Шар хөрст өндөрлөгөөс Хөхнуур Төвдийн өндөрлөг хүртэлх шилжилтийн бүсэд байрладаг. Урьд нь Торгоны замын төв, "Цай морь солилцох зах"-ын идэвхтэй газар, баруун хойд ардын "Хуар" дууны төрөлх хот байсан бөгөөд экологийн үзэсгэлэнт орчин, ардын ёс заншил тансаг нутаг юм.

Хэдэн мянган бээрийн цаанах Бээжин хотод China Construction Engineering Design Group-ийн ажлын тасагт дизайнерууд зураг зурах гэж хичээж байна.

- Төлөвлөлт, зураг төсөл боловсруулахаас эхлээд ашиглалтын менежмент хүртэл бид Канлэгийн соёлын аялал жуулчлалын үйл ажиллагаанд иж бүрэн төлөвлөгөөг хангах болно гэж China Construction Engineering Design Group-ийн Хот, хөдөө, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөгөө, зураг төслийн  судалгааны дарга, Улсын барилгын соёл аялал жуулчлалын ерөнхий менежер Ү Юйшиа хэллээ.

   Хятадын хөдөө орон нутгийн сэргээн босголтын стратегийг хэрэгжүүлж, сайжруулснаар China Construction Engineering Design Group нь соёл, аялал жуулчлалыг уялдуулах замаар хөдөө орон нутгийн сэргээн босголтыг эрчимжүүлж, хөдөө орон нутгийн орчныг өөрчлөх, дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрүүд нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг тал дээр анхаарал хандуулах болж үр дүнтэй арга замыг судлав.

   Хөдөө орон нутагт дизайн хийх нь маш ирээдүйтэй

   Ү Юйшиа бол хот, хөдөөгийн төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн салбарын ахлах дизайнер. Тэрээр гол дизайнерын хувьд Бээжингийн Олимпийн ойн парк гэх зэрэг томоохон хот суурин газрын ландшафтын зураг төслийг гаргахад оролцсон. 2015 онд түүний байгууллага нь Хэбэй мужийн Сибайпо үзэсгэлэнт газрыг тойрсон үзэсгэлэнт сайхан хөдөө орон нутгийг бий болгох хөдөөгийн төлөвлөлтийн төслөөс урилга хүлээн авав.  

- Энэ бол манай хөдөө орон нутгийн анхны төсөл. Би анх удаа багаа удирдан тосгонд удаан хугацаагаар амьдрах болсон гэж Ү Юйшиа хэлэв. Сибайпо бол хувьсгалын дархан газар бөгөөд хувьсгалт соёл бол түүний гайхамшигтай нэрийн хуудас юм. Ү Юйшиа ба түүний багийнхны судалгааны явцад элбэг дэлбэг хувьсгалын нөөц хараахан аж үйлдвэрийн бүрэн хэлхээг бүрдүүлээгүй байгаа юм. Түүнчлэн жуулчдын асар их урсгал хүрээлэн буй тосгодод төдийлөн ашиг тусаа өгөөгүй болохыг олж мэдсэн байна.

- Бидний дэвшүүлсэн санаа бол тэр хувьсгалын соёлыг музейгээс гарган хөдөөгийн өргөн уудам талд "гаргах". Ингэснээр Сибайпод хүрэлцэн ирсэн  жуулчид эргэн тойрныхоо хөдөө орон нутагт очиж туршлага судлах хүсэлтэй болох болно гэж Ү Юйшиа дурсан ярьлаа.

Судалгаа, төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажил хийсний дараа Сибайпо дахь төслийг хэрэгжүүлэхэд нэг жил гаруй хугацаа зарцуулсан байна. Төслийн үр дүнг орон нутгийн засаг захиргаа болон жуулчид өндрөөр үнэлж байв. Хангалтгүй зүйл байгаа ч Ү Юйшиа ба түүний багийнхны "хөдөө явж ажиллах" итгэл, зоригийг улам бэхжүүлсэн билээ.

Ү Юйшиа сэтгүүлчдэд хандан:

- Энэ төсөлд бид бүх үйл явцад тосгон гэж юу болохыг бүх талаар ойлгож, хөдөөгийн сэргэлтэд тулгарч буй асуудлуудын талаар илүү тодорхой ойлголттой болсон. Нэг талаас тэд хөдөө орон нутгийн сэргээн байгуулалтад зайлшгүй байдал, яаралтай байдлыг ойлгон, нөгөө талдаа хөдөө тосгоны төслүүдийн тогтвортой байдлын тухайд бодолхийлсэн. Бидний хийсэн эдгээр төлөвлөгөө, зураг төслийг удаан хугацаанд хадгалж үлдэх боломжтой юу? Эдгээр үзэсгэлэнт үзмэрүүдийг аялал жуулчлалын эрч хүч, ашиг тус болгон хувиргаж, хөдөө тосгоныхон үүнээс үнэхээр үр шим хүртэх боломжтой юу? Ийм асуулт санаашрал Ү Юйшиа ба түүний баг хамт олныг хөдөө орон нутгийн төслүүдэд түлхүү эрч хүч зарцуулж,  практик дээр хариулт олохын тулд хичээн ажилласаар байна.

Хүртээмжтэй, өв залгамжлал, инноваци байдал

Байлисиа урлагийн суурин 2012 оны "07-р сарын 21"-нд үерийн гамшиг болсны дараа тосгоны өнгө үзэмж ихээхэн эвдэрч, гамшгийн дараа сэргээн босгох хэрэгтэй байв. Тухайн үед тосгоны аж үйлдвэр нь  ердийн тариаланч айлууд бөгөөд байгалийн үзэсгэлэнт сайхан баялаг, соёлын нөөцийг үр дүнтэй ашиглаж хараахан чаддаггүй байсан. Тиймдээ ч тосгоны өнгө үзэмжийг нэн даруй өөрчлөн сайжруулах шаардлагатай байв. Үүний зэрэгцээ аялал жуучлалын үйлчилгээг шинэчлэх, тосгоны оршин суугчдын амьдралыг тэтгэх шаардлагатай байлаа.

Ү Юйшиа болон түүний багийн судалгааны явцад 1980-аад онд зохиолч Ти Ниний нэгэн шилдэг бүтээл энд мэндэлсэн байдаг. Орон нутгийн үзэсгэлэнт байгаль, төмөр замын жижиг өртөөний газарзүйн өвөрмөц давуу талыг ашиглан тэд нутгийн олон сонирхолтой ардын соёлыг олж илрүүлжээ.

Ү Юйшиа сэтгүүлчдэд хандан:

- Баг бол "Зураг төсөл, бүтээн байгуулалтын ерөнхий гэрээ"-ний арга барилыг хэрэгжүүлж, тосгоны шинэ төлөвлөлт, зураг төслийг боловсруулж, үлдсэн хуучин барилга байгууламж, хуучин тосгоны замыг засч, тархан бутарсан ардын соёл, утга зохиол, өгүүллэгүүд, төмөр замын соёлыг дахин амилуулж, өвөрмөц уулын ландшафтын дутагдалтай талыг сайжруулж, өөрсдөө эмх замбараагүй барьсан байшингуудыг өөрчилж, цэгцэлсэн байна.

Үүний зэрэгцээ түүний баг, Төв хорооны дүрслэх урлагийн сургуулийн ханан зургийн ангитай хамтран ажиллаж, тосгоны анхны тариалангийн байшинг будаж өнгөт тосгон болгосон. Ландшафтын хувьд олон зуун уран бүтээлчдийг урьж, ардын заншлын ханын зургуудыг зуруулав. Улмаар уран сайхны хүчтэй дүр төрхийг бий болгож, өнгөт урлаг ба хөдөө орон нутгийн уялдаа холбоог бий болгосон байна.

Загвар дизайн нь уламжлалт зан заншил, орчин үеийн амьдралын хэв маягийг хослуулах хэрэгцээг бодолхийлж, энэхүү төсөл багтаамжтай, нэг талаасаа бид уламжлалт уулын соёлыг аль болох өвөрмөц байдлаар хадгалж, нөгөө талаар хөдөө орон нутгийн орчин үеийн загварын эрч хүчийг өвлөн авчрах, инновацийн аль алинд нь өгөх болно гэж Ү Юйшиа ярьж байлаа.

Тосгон нь үзэсгэлэнтэй болж, жуулчид ирж, тосгоны оршин суугчдын амьдрах орчин сайжраад зогсохгүй тэдний орлого нэмэгдсээр байна. Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах албанаас сонгосон зорилтот ядуурлыг бууруулсан амжилттай 12 үйл хэргийн дунд Байлисиа урлагийн суурингийн төсөл хамрагдсан байна. Тус төсөл 2018 оны 07-р сард Хэбэй мужийн Аялал жуулчлалаар ядуурлыг бууруулах жишээ болох арга хэмжээний төслөөр сонгогдож, 2019 оны Бээжингийн шилдэг инженерийн судалгаа, дизайны шагнал, Цэцэрлэгийн ландшафтын иж бүрэн шагналын тэргүүн шагнал, 2019 оны Хятад улсын судалгаа, дизайны холбоо, Ландшафтын дизайны хоёрдугаар байрны шагнал гэх зэрэг шагналын эзэн болж байсан түүхтэй.

                Олон жилийн хичээл зүтгэл үргэлжилсэн эрч хүч

     Бээжингийн Мэнтөгөү дүүргийн Хуан-Аньтүө тосгон нь Байхуа уулын бэлд байрладаг. Өргөн уудам газарзүйн байрлалтай, өмнө нь энд Японы эсрэг дайны суурин газар байсан бол одоогоор өндөр чанартай органик тариалангийн талбай болжээ.

Хуан-Аньтүө тосгоны давтагдашгүй давуу талыг ашиглан Ү Юйшя болон түүний баг хувьсгалт аялал жуулчлал, уулын хөдөө аж ахуй, уулын спорт, чөлөөт цаг, уулын амралтын газрыг хөгжлийн чиг хандлага болгож, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх загварыг бий болгосон.

2020 оны 08-р сарын сүүлчээр Хуан-Аньтүө тосгоны ойролцоох хэд хэдэн тосгоныхон Байхуа ууланд цугларч, гэр буудлын тухай лекцийг сонсов. Талбайн сонголт, хамтын ажиллагаа, менежмент, үйлчилгээнээс эхлээд брэнд бүтээх, сүлжээний маркетинг хүртэл Ү Юйшиагийн ярианд тосгоны иргэд маш сонирхолтой байв. Олон нийтийн халамжийн чиглэлээр жил бүр тогтмол зохион байгуулдаг. Эдгээр нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд их тустай аж.

Хөдөө орон нутгийн төслүүд дээр олон жил ажилласны дараа Ү Юйшя болон түүний багийнхан хөдөө тосгоныг сэргээн босгох нь маш нарийн, гүнзгий, тасралтгүй хөдөлмөр шаарддаг гэдгийг ойлгосон.

- Хөдөө орон нутгийг сэргээн босгох нь нэг өдрийн дотор шийдэгдэх асуудал биш, ажиллахад удаан хугацаа шаардагдана гэж Ү Юйшя хэлэв. Тэрээр хөдөө орон нутгийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх саналаа дэвшүүлсэн юм. Тосгоны өнгө үзэмжийг үндсээр нь өөрчлөх төлөвлөгөө, зураг төсөл, барилга угсралтын ажил хийхээс гадна аж үйлдвэрийг нэвтрүүлэхээр дамжин амьдрах эрч хүчийг нэмэх төлөвлөгөө, үйл ажиллагаагаа тасралтгүй ажиллуулсаар байх болов.

"Эхний төсөв-төлөвлөлт-зураг төсөл-барилга-ашиглалт" тавыг нэг бүрчлэв. Ү Юйшягийн үзэж байгаагаар бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн холбоос нь хамгийн чухал, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны баг төсөлд эхнээс нь оролцож, анхан шатны төсөв, төлөвлөлт, дизайнд  шаардлага дэвшүүлж, дизайны үр дүн хэрэгжих хүртэл баталгаатай байх.

Ү Юйшя:

- Тосгоныхон бол тосгоны эзэд бөгөөд тэд өөртөө итгэлтэй байх ёстой. Тосгоны оршин суугчид тогтвортой орлоготой болсон цагт л тэд орон нутгаасаа хол явалгүй эндээ амьдрах болно.

Ү Юйшягийн бодолд хөдөөгийн соёл амьд, орчин үеийн хүмүүсийн амьдралын нэг хэсэг байх ёстой. Тэрээр:

- Энэ нь манай дизайнеруудаас хөдөөгийн соёлыг бүтээлч байдлын эх үүсвэр болгон оруулах, хөдөөгийн соёлыг олон нийтэд тодоор харуулахыг шаарддаг. Ингэснээр олон хүмүүс хөдөөгийн соёлыг ойлгож, бахархаж чаддаг байх ёстой гэж хэлж байлаа.

Зохиогч: Нийтлэл: ЛАЙ РУЙТекст / Лай Руй
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл