solongonews
Д.Номуунгэрэл:Хаана ч өмсч болох гоёлын даашинз сонгоорой
2015-12-28 18:21
Шинэ он ойртлоо. Үдэшлэг ар араасаа л цувраад байна уу? Охид бүсгүйчүүд минь ямар даашинз өмсөхөө одоо хүртэл сонгож амжаагүй байгаа юм биш биз. “Монголжингоо”-гийн эрхэм уншигч бүсгүйчүүддээ зориулан “Уран хатгац” компаны дизайнер Д.Номуунгэрэлийн загваруудыг хүргэж байна. Тэрээр 2012 онд “Урлах эрдэм” дээд сургуулийн хувцас дизайн зохион бүтээлтийн ангийг төгссөн ба одоо өдөр тутамдаа өмсдөг үндэсний хувцас хийдэг хөдөлмөрч бүсгүй юм.
 
-Шинэ жил хаяанд ирлээ. Эмэгтэй хүн болгон л ямар хувцас өмсөж, яаж үсээ янзлуулах вэ гээд их л толгойгоо гашилгадаг. Тиймээс та энэ их асуултанд хариулт өгөн бидэнд ямар даашинз санал болгож байна?
-Олон үүрэгтэй гоёлын даашинзыг санал болгож байна. Энэхүү даашинз нь үдшийн гоёл, коктайл дрэсс, өдөр тутмын гэсэн 3 хэсэг болгон өмсөж болохоороо давуу талтай. Ингэснээр та 1 даашинз аваад 3 удаа загварыг нь өөрчлөн өмсөнө. Танд ч эдийн засгийн хэмнэлттэй. Энэхүү даашинзыг хэдэн ч насны ямар ч биетэй хүн өмсөж болно. 
-Бүх эмэгтэйчүүдийн биенд ямар нэгэн сул тал байдаг танай даашинзнууд -тэдгээрийг яаж шийдэж өгсөн бэ? 
-Эдгээрээс товчхон дурдъя л даа. Урт хормой нь хөлний гажигийг нууна. Бүс нь хөхний доохон байрлах учраас урт хөлтэй өндөр харагдуулна. Бүс нь харвин, унжсан гэдсийг нуун бэлхүүсийг тод гаргаж өгнө. Торон ханцуйтай учраас гарны бүдүүн булчинг далдаж өгөх ба гаран дээрээ соривтой бол тэд огтхон ч харагдахгүй. 
-Даашинзны маань үнэ хэд вэ?
-80000-250000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа. Худалдан авагчийн маань биед томдох эсвэл багадвал жижиг засварыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Тиймээс бүсгүйчүүд маань хүссэн загвараараа даашинз захиалан хийлгэх боломжтой. 
 
-Танай дэлгүүрийн хаягийг манай уншигчид сонирхож байгаа байх?
-III, IV хороолол дахь “Өргөө” кинотеатрын замын эсрэг талд “Coral center”-ийн 3  дугаар давхрын 3-10 дугаар павильонд бидний үйл ажиллагаа явагдаж байна. 
 
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл