solongonews
Алшаа аймагт дурсгал тэмдгийн үзэсгэлэн болж байна
2019-07-02 15:25
Алшаа аймагт дурсгал тэмдгийн үзэсгэлэн болж байна

      Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, ХКН-ын байгуулагдсаны 98 жилийн ойг тэмдэглэх “Балрашгүй мөнхийн он жил” дурсгал тэмдгийн соёлын сэдэвтэй үзэсгэлэн Өвөр Монголын Алшаа аймгийн ардын музейд дэлгэгдэж байна.

   Үзэсгэлэнд Алшаа аймгийн хураан хадгалагч Фү Юүшян болон Алшаа аймгийн Утга урлагийн холбооны тэргүүлэгч асан, Алшаа аймгийн Хураан хадгалагчийн нийгэмлэгийн нэр хүндэт тэргүүлэгч, Өвөр Монголын арван содон өвлөн цуглуулагч, орчуулагч, уран зохиолч, яруу найрагч М.Цэдэнбалын хадгалан хураасан 1000 гаруй төрлийн дурсгал тэмдгийг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дэлгэн үзүүлнэ. Дурсгал тэмдэг нь хүний ажил мэргэжил, зэрэг тушаал, ямар нэгэн яруу алдрыг илтгэдэг тэмдэг бөгөөд хамгийн эртний нийгмийн овог төрлийн байгууллын шүтлэгээс гаралтай. Дэлхийн хамгийн эртний сүлд тэмдгийн талын тэмдэглэл нь Хятад улсын “Байлдаант улсын бодлого” бичигт байдаг. Дурсгал тэмдгийг алт, мөнгө, зэс, гууль зэрэг олон төрлийн материалаар хийдэг бөгөөд үйлдвэрлэх арга маяг нь ч олон төрөл байдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн дурсгал тэмдэг ба сүлд тэмдэг нь цаг үеийн улсын бүтээн байгуулалт, батлан хамгаалалт, соёл спорт, уран зохиол, боловсрол, уралдаан тэмцээн, наадам, ажил төрөл, хөдөлмөрийн үлгэр жишээч, байлдааны баатар, соёл спортын урамшууллын тэмдэг, нам эвлэлийн сүлд тэмдэг зэрэг улс, орон, аймгийн зэрэглэлийн дурсгалын болон сүлд тэмдгүүдийг хамарчээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл