solongonews
Давхардсан тоогоор нийт 226 сая орчим зорчигч нийтийн тээрээр аялжээ
2023-01-29 10:27
2023 оны цагаан сарын баяраар Хятадын хэмжээнд давхардсан тоогоор нийт 226 сая орчим зорчигч нийтийн тээрээр аялжээ.

2023 оны цагаан сарын баярын (21-нээс 27-ны өдрүүдэд) үеэр Хятадын төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний нисэх зэрэг нийтийн тээврээр давхардсан тоогоор нийт 226 сая орчим зорчигч аялсан тухай 28-нд Төрийн Зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах нэгдсэн механизмын Хаврын баярын ажлын багаас мэдээлсэн байна. 

Тодруулбал төмөр замаар 50.174 сая орчим зорчигч илгээж, авто зам 162 сая орчим зорчигч, усан замын тээвэр 4.868 сая орчим зорчигч илгээсэн бөгөөд иргэний агаарын тээвэр 9.006 сая орчим зорчигч аялжээ.

Зохиогч: Е ХАОМИН, ФАНЬ ШИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл