solongonews
Бээжин хотод Хятадын Олон улсын дарсны экспо зохиогдлоо
2017-05-24 21:34
Хятадын ”Top Wine China” хэмээх дарсны Олон улсын найм дахь экспо 2017 оны 5-р сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Бээжингийн үндэсний хурлын төвд зохиогдлоо.

      "Top Wine China" экспо нь брэндийг анхаарч, чанарыг эрхэмлэсэн өндөр түвшний үйл ажиллагаа юм. Анхны экспог Бээжинд зохиосноос хойш жил болгон уламжлал болгон долоо дахь жилдээ амжилттай зохиож, Хятадын умард нутгийн дарсны том наадам хэмээн үнэлэгдэх болсон.

Арга хэмжээнд Франц, Австрали, Америк, Молдав, Грек, Испани, Итали, Чили, Унгар, Португал, Гүрж, Румын зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. "Top Wine China"-г зохиож байгаа зорилго нь өндөр түвшний олон улсын дарсны экспо зохиох, дотоод, гадаадын дарсны салбарынханд харилцаа холбоо тогтоох боломж олгох явдал байдаг юм. Энэ удаагийн "Top Wine China" дарсны экспод гадаад, дотоодын 600 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж, оролцогчдын олонхи нь дарс, хоол хүнс, архи тамхины салбарын төлөөлөгчид байв.

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл