solongonews
Өөрчлөлт шинэчлэлийг хурдасгаж, ардын амьжиргааг дээшлүүлнэ
2017-07-12 23:11
Өөрчлөлт шинэчлэлийг хурдасгаж, ардын амьжиргааг дээшлүүлнэ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Шаанши мужийн Янлин, Баожид 7 дугаар сарын 10-наас 11-нд ажиллав.

Тэрээр: - Засгийг цомхтгох, төвлөрлийг сааруулах, чанга сулыг уялдуулах, үйлчилгээний өөрчлөлтийг шилдэг болгох ажлыг гүнзгийрүүлнэ. Энэ бүхний үр дүн иргэдийн үнэлгээгээр илрэх ёстой. Үзэл санаагаа улам чөлөөлж, өөрчлөлт шинэчлэлд түшиглэн, худалдааны өөрийн өртөг бага, гадаад дотоодын хөрөнгө оруулалт ихтэй, чадварлаг боловсон хүчин олон зэрэг тогтолцооны чанартай бизнесийн орчныг бүрдүүлж, үүгээр дамжин баруун бүсийн хөгжлийг хурдасгана гэжээ.

Ли Кэчян ядуу амьдралтай иргэдийн төлөө санааширч байлаа. Тэрээр Баожигийн Хун Вэньлүгийн эвдэрхий оромж олонтой газарт очиж, оромжийг шинэчлэн сайжруулах ажлыг түргэтгэж, тэндэхийн оршин суугчдыг орон сууцанд түргэн нүүлгэн шилжүүлэхийг шаардав.

Ли Кэчян: Иргэдийн амьжиргааны түвшнийг баталгаажуулах нь шат шатны Намын хороо, Засгийн газрын ажил үүрэг юм. Хэдэн жилийн турш эвдэрхий оромжийг шинэчлэн сайжруулсны эцэст Хятадын хэмжээнд 80 сая иргэн шинэ орон сууцтай болов. Гэвч хэдэн арван сая иргэн эвдэрхий оромжид суусаар байна. Тиймээс шинэ хэлбэрийн хотжилтын ахицтай уялдуулж, тэдний амьдрах үндсэн нөхцөлийг сайжруулахыг иргэдийн амьжиргааны ажлын чухал тал болгож, олон газрын сайн туршлагыг дүгнэн, иргэдийн хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг улам нарийн, бодитоор биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл