solongonews
Эхийн зөн совин
2015-12-28 18:21
Хүүхдээ төрсөний дараа энэхүү зөн нь улам хүчирхэгчидэг байна. Нэг л таагүй нэг л биш санагдах бүрт эхийн зөв байдаг нь ч ийм учиртай.

 

Эхийн зөн совин гэж байдаг болов уу? Энэ асуултанд эмэгтэй хүн бүхэн, үртэй хүн бүр “Тийм” гэж хариулах байх. Эх хүний зөн билэг хэвлийдээ үрээ тээж эхэлсэн тэр мөчөөс эхлэн хөгжидөг байж мэдэх юм. Яагаад гэвэл ихэнхи анхны төрөгчид өмнө нь зөн совингүй байсан бол жирэмсэлсэн цагаасаа эхлэн төрөх хүүхдээ мэдэрчихдэг. Тухайлбал төрөх хүүхдээ дүр төрөхийг нь мэдрэхүйн нүдээрээ тольдох зэрэг юм. 

Хүүхдээ төрсөний дараа энэхүү зөн нь улам хүчирхэгчидэг байна. Нэг л таагүй нэг л биш санагдах бүрт эхийн зөв байдаг нь ч ийм учиртай. Биедээ тээж, өсгөсөн болохоор нүдэнд үл үзэгдэх холбоосоор ээж хүн үр хүүхэдтэйгээ үүрд холбоотой байдаг аж. Ээжүүдэд хүүхдийнх нь эрүүл мэнд болоод бодол санааны байдал маш сайн мэдрэгддэг. Тиймээс ээжийн үг хэзээд зөв байдаг билээ. Энэ бүхнийг маш олон хүн өөрийн амьд туршилга дээрээ батлах бизээ.

Хөх чинэрхэд хүүхдээ уйлж буйг хөхүүл эхчүүд төвөггүй мэдэрдэг. Тэгвэл хүүхэд нь ээжийгээ бодон залбирахд сүүн цагаан сэтгэлийн холбоосоор энэрэл хайр нь мэдрэгддэг билээ. Тийм л учираас ээж хүн үрдээ сайн сайханыг ерөөж, мөн сайн сайханыг үргэлж бодож явбал зөнг нь дагаж бодол нь биелэх учиртэй билээ.

Монгол хатагтай 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл