solongonews
Эхний таван сард импорт экспорт өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өсөв
2021-06-07 20:41
Эхний таван сард импорт, экспорт өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өссөн байна.

Гаалийн ерөнхий газар өнөөдөр буюу 07-ны өдөр статистик мэдээг нийтэлжээ.Энэ оны эхний таван сард Хятад улсын худалдааны барааны импорт, экспортын нийт өртөг 14.76 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өсч, нэг жилийн хугацаанд жилийн өсөлт 21.6 хувь хүрчээ. Эдгээрийн дотор экспорт 8.04 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар өссөн байна. Импорт 6.72 их наяд юань хүрч, өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар нэмэгдсэн байна. Худалдааны ашиг 1.32 их наяд юань болж,өнгөрсөн оны мөн үеэс 56.2 хувиар өссөн байна.

Зохиогч: ШЕ ШЫЯО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл