Праг хотоос И-Ү хотын чиглэлийн Хятад, Европын ээлжийн галт тэрэг анхны аялалаа эхлүүллээ
2017-07-20 17:16
Праг хотоос И-Ү хот хүрэх чиглэлийн Хятад, Европын ээлжийн галт тэрэг энэ сарын 19-нд Чех улсын нийслэл Прагт анхны аяллаа амжилттай эхлүүлсэн байна.
Үүгээр Чех болон Хятад улсын Жэжян мужийн нэгэн шинэ арилжаа худалдааны зам шугам нэвтэрсэн юм.
Мэдээгээр, энэхүү цуваа галт тэрэгт авто машины тоног хэрэгсэл, шар айраг, ундаа зэргийг багтаасан Чех улсын бүтээгдэхүүн, мөн Европын бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж, нийт тээвэрлэсэн бараа таваарын өртгийн хэмжээ нь 5 сая ам.долларт хүрч байна.

Энэхүү ээлжийн галт тэрэг нь Поланд, Беларусь, Орос, Казакстан улс орнуудаар дайран өнгөрч, Хятад улсын хил рүү ордог байна. Мөн Хятадын хилээр орсны дараа үргэлжлэн урагшилж, эцсийн өртөө болох Жэжян мужийн И-Ү хотод хүрэх ба нийт 16 өдрийн аянаа өндөрлүүлдэг байна.


Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
