
Саяхан Дэлхийн банкнаас "Бизнесийн орчны тайлан 2020" гаргасан байна. Тайланд дурдсанаар Хятад улс шинэчлэлийн хөтөлбөрөө эрчимтэй дэвшүүлснээс хойш хоёр дахь жилдээ дэлхийн бизнесийн орчныг хамгийн их сайжруулсан эдийн засгийн шилдэг 10 орны жагсаалтад багтжээ гэж тэмдэглэжээ.
Британий "Финанс Таймс" сонинд 10-р сарын 23-ны өдөр мэдээлснээр Дэлхийн банкны бүтэн жилийн чансааны дагуу Хятад улс бизнесийн орчинд Франц, Нидерланд, Швейцарийг давж, Хятадын эдийн засгийн ахиц дэвшил 190 эдийн засгийн цогцын чансааны жагсаалтад өнгөрсөн оны 46-р байрнаас 31-р байранд орсон байна.
Дэлхийн банкны Хятад дахь товчооны захирал Мартин Райзер:
- Хятад улс жижиг дунд аж ахуйн нэгжийн дотоодын бизнесийн орчныг сайжруулах талаар их хүчин чармайлт гаргаж, шинэчлэлийн эерэг хурдацтай хөгжиж, бизнесийн орчны янз бүрийн үзүүлэлтүүдэд урамтай үр дүнд хүрсэн. Ялангуяа, барилгын зөвшөөрлийг олгох тал дээр гэж хэллээ.
