solongonews
Шэньжөүд тулгарч буй 14 чухал сорилт
2022-07-22 16:50
Шэньжөүд тулгарч буй 14 чухал сорилт

    Чанжэн буюу  2 F Яо 14 зөөгч пуужин Шэньжөү 14 сансрын нисгэгчийн багийг 06-р сарын 05-нд сансарт амжилттай хөөргөв. Энэ бол Хятадын сансрын нисгэгчдийн 9 дэх удаагийн сансрын аялал бөгөөд Хятадын сансрын станцын бүтээн байгуулалтын үе шат дахь анхны нисгэгчтэй нислэг юм.
Сансарт гарсны дараа Чэнь Дүн, Лю Ян, Цай Шюйжэ нарын гурван сансрын нисгэгч сансрын станцын үндсэн модуль, Тяньжөү-4, Тяньжөү-3 хөлөг онгоцны ачааны бүхээгт дараалан орж, 6 сарын хугацаатай үргэлжлэх  сансрын аялалаа эхлүүлэв.
Шэньжөү 14-ийн нисэх багийнхан тойрог замд байх хугацаандаа хоёр туршилтын бүхээгийг хүлээн авч, сансрын станцын угсралт, бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, мөн тун удахгүй ирэх "Шэньжөү 15"-ын нислэгийн багийнхантай тойрог замд анхны ээлж халаа солих ажлыг гүйцэтгэх болно. Тэдний үүрэг даалгавар хэцүү бөгөөд эрхэм чухал юм.
"Шэньжянь"-ий аюулгүй байдал тасралтгүй сайжирсаар 
Шэньжөү 14 пуужин хөөргөхөөс өмнө Чанжэн 2 F Яо 14 пуужин 6 сар гаруй хугацаанд босоо байдалтай "ажиллаж" байсан. Дээр нь Пуужин хөөргөх бэлтгэл ажлын цагийг нэмвэл пуужингийн босоо байсан хугацаа нь Хятадын нисгэгчтэй пуужингийн хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. 
Урт хугацаагаар даалгавар хүлээж босоо байдалтай байлгах нь  аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө юм. Хятадын зөөгч пуужингийн технологийн судалгааны академийн программ хангамж зохион бүтээгч Чянь Хан:
- Сансрын нисгэгчдийн амь насны аюулгүй байдлыг хамгаалахын тулд "Шэньжөү 12" нислэгээс эхлэн Чан-2F пуужин нь  нарийн төлөвлөж боловсруулсан   горимыг ашигладаг болсон байна гэж хэллээ. 
Энэ удаад хөөргөсөн Чан 2F Яо 14 пуужин бол Шэньжөү 13 нислэгийн даалгаврын яаралтай тусламжийн пуужин юм. Үндсэн түвшний эцсийн угсралтын туршилтыг 2021 оны хоёрдугаар хагаст дуусгасан. Үүгээрээ Чан 2 F Яо 13 пуужингийн хөөргөх бүх үйл явцыг гэрчилсэн байна. Шэньжөү 13 нисэх багийнхан амжилттай буцаж ирснээр Яо 14 пуужин нь онцгой байдлаас албан ёсоор хэвийн ажиллагаанд шилжсэн байна.
- Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн түүхэнд "Чанжэн-2 F" цуврал зөөгч пуужин Шэньжөү-1-ээс өнөөг хүртэл бүх нисгэгчтэй сансрын хөлөг болон зорилтот нисэх онгоц хөөргөх даалгавруудыг гүйцэтгэн, 100 хувиар амжилттай хөөргөж, "Хятадын шидэт пуужин" гэх сайхан нэр алдартаа тэнцэж чадсан юм гэж Хятадын зөөгч пуужингийн технологийн судалгааны хүрээлэнгийн дарга, 2F пуужингийн ахлах командлагч Жин Мүчүнь ярьлаа.
Пуужингийн найдвартай байдлыг цаашид сайжруулахын тулд техникчид техникийн сайжруулалтыг тасралтгүй хийсээр байна. Чан 2 F пуужингийн ерөнхий ахлах зохион бүтээгч, дизайнер Чан Үчюань:
- Яг л шалгалтын оноог 90-ээс 91 болгож өсгөхтэй адил 1 оноо, бүр 0.1 оноогоор ахисан ч цаана нь асар их ачаалал, хичээл хөдөлмөр шаарддаг гэж хэллээ.
Одоогийн байдлаар Чан-2F пуужингийн найдвартай байдлын үнэлгээ 0.9894-д хүрч, аюулгүй байдлын үнэлгээ нь 0.99996 болж, олон улсын тэргүүний түвшинд хүрсэн байна.
- Энэ бол пуужинг 100 удаа хөөргөхөд зөвхөн нэг удаад нь нислэг бүтэлгүйтэх магадлалтай гэсэн үг юм; Хэрэв нислэгийн осол гарч  зугтах системд найдаж 100 удаа зугтсан гэж төсөөлвөл нэгээс бага удаа зугталтын бүтэлгүйтэл үүсэх боломжтой гэж Чан Үчюань хэлж байна.
Сансрын нисгэгчдийн амь насны аюулгүй байдлыг хангах үүднээс Чан-2F пуужинд зугтах системийг тусгайлан зохион бүтээжээ. Пуужин осолдсон тохиолдолд зугтах хэрэгсэл нь буцах бүхээгтэй хамт эвдэрсэн  пуужингаас холдох болно. 
- Бид хамгийн өндөр стандарт, хамгийн хатуу чанарын дагуу зугтах пуужинг бүтээсэн. Гэхдээ хэзээ ч энэ системийг ажиллуулахыг хүсэхгүй байдаг нь сансрын нисгэгч бүрийн хүсэл юм гэж Чянь Хан хэлэв.
"Хамгийн завгүй сансрын аялалын гурван гишүүнтэй баг" сорилтыг даван туулна
Чэн Дүн, Лю Ян, Цай Шюйжэ—Шэньжөү 14-ийн нисэх багийнхан анх удаа Хятадын хоёр дахь ээлжийн сансрын нисгэгчдээс бүрдсэн байна. Гурван сансрын нисгэгч 6 сарын дотор Вэньтянь туршилтын модуль, Мэнтянь туршилтын модуль, үндсэн модулийн учрах, залгах ба байрлал шилжүүлэх ажилд оролцож, Хятадын сансрын станцыг тойрог замд угсрах, байгуулах зэрэг чухал үүрэг даалгаврыг биелүүлэх болно. Хятадын сансрын станцыг бүтээн байгуулах гол ажлын хувьд "Хамгийн завгүй сансрын аялалын гурван хүнтэй баг" гэгддэг Шэньжөү-14 сансрын нисгэгчид илүү их бэрхшээл, сорилтуудтай тулгарч байна.
Мэдээгээр Шэньжөүгийн 14-р аялалын багийнхан тойрог замд байх хугацаандаа эх газрынхантай хамтран ажиллаж, сансрын станцыг угсарч, барих ажлыг дуусгах болно. Мөн нэг кабинтай угсармал цогцын нислэгээс эхлээд гурван кабинтай угсармал цогцын нислэгийн төлөв хүртэл 9 төрлийн угсармал цогцын загвар тохиргоо, 5 удаа уулзах, залган холбогдох, 3 удаа салгах, нүүлгэн шилжүүлэх, 2 удаа шилжүүлэн суулгах ажлуудыг хийх блоно; Анх удаа Вэньтянь туршилтын бүхээг болон Мэнтянь туршилтын бүхээгт орон сууж, нисгэгчтэй орчин бүрдүүлэх болно; Газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, хоёр бүхээгт угсармал  цогц, гурван бүхээгт угсармал цогц, том жижиг робот гарны туршилтууд, агаарын түгжээний бүхээгээс гарах үйл ажиллагааны холбогдох туршилт зэрэг ажлыг хийх болно. Анх удаа агаарын түгжээтэй бүхээгээс гарах үйл ажиллагааг явуулах болно. Вэньтянь туршилтын бүхээг болон Мэнтянь туршилтын бүхээгийн арав гаруй шүүгээний түгжээг тайлж, суурилуулах ажлыг дуусгах болно. 
Үүнээс гадна, гурван сансрын нисгэгч "Тяньгүн хичээл" сансрын лекц болон бусад олон нийтийн үйл ажиллагаа явуулж, тойрог замд эрүүл мэндийн хяналт шалгалт хийх, хамгаалалтын дасгал, тойрог замд бэлтгэл дасгал, сургуулилт хийх болно. Мөн олон тооны сансрын станцын платформын хяналт шалгалтын туршилт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, засвар үйлчилгээний баталгаажуулалт, материалын менежмент, станцын ажлын менежмент зэрэг ажлуудыг өрнүүлэх болно.
Шэньжөү 14 нислэгийн үеэр Хятад улсын иргэн анх удаа эх орныхоо төрсөн өдрийн баяр, Тэргэл сарны баярыг сансарт тэмдэглэх болно.
Шэньжөү 14 нислэгийн төгсгөлийн үе шатанд "Шэньжөү 15" хөлгийн багийнхан мөн сансрын станцад орж байрлах болно. Хятадын сансрын түүхэн дэх анхны сансрын нисгэгч тойрог замд ээлж халаа солих  гайхалтай гүйцэтгэл үзүүлбэр хийх болно. Тэр цагт бүхээгт Хятадын 6 сансрын нисгэгч нэгэн зэрэг ажиллаж амьдарч байх бөгөөд Хятадын сансрын станц хамгийн хөгжилтэй, эрч хүчтэй мөчийг эхлүүлэх болно.
Нэг гарын хүчийг "хоёр гар"-ын хүч болгон сайжруулна
Шэньжөү 14 нислэгийн үеэр сансрын нисгэгчид анх удаа агаарын түгжээтэй бүхээг ашиглан бүхээгээс гарах  үйл ажиллагаа явуулна. Өмнө нь Шэньжөү 12 болон Шэньжөү 13 сансрын нисгэгчид бүхээгээс гарах даалгаврыг гүйцэтгэхэд тэд бүгд Тяньхэгийн үндсэн модулийн урд байрлах зангилааны капсулаар дамжин бүхээгээс гарсан. Дараа нь Вэньтянь туршилтын модулийг хөөргөж залгасны дараа сансрын нисгэгчид туршилтын модулийн ард байрлах агаарын түгжээтэй бүхээгээс сансарт нэвтрэх болно.
Зангилааны бүхээгтэй харьцуулахад агаарын түгжээний бүхээгийн хаалга нь том. Энэ нь сансрын нисгэгчдэд илүү их зай гаргаж өгдөг. Ирээдүйд Вэньтянь туршилтын бүхээгийн агаарын түгжээний бүхээг  сансрын нисгэгчдийн бүхээгээс гарах гол "гарц" болно. Гарах явцад агаарын түгжээний бүхээгт асуудал гарвал сансрын нисгэгчид зангилааны кабинаар дамжуулан бүхээгт буцаж очих боломжтой. Үүгээр  аюулгүй, найдвартай гарах үйл ажиллагааг баталгаажуулдаг. Үүний зэрэгцээ Мэнтянь туршилтын бүхээгт ачааны зориулалтын агаарын түгжээний бүхээг суурилуулна. Сансрын нисгэгчид робот гарыг ашиглан бүхээгээсээ гарахгүйгээр сансрын туршилтын ачааллыг бүхээгээс гадагш дамжуулан шилжүүлэх боломжтой.
Шэньжөү 14 сансрын нисгэгчдийн өөр нэг сорилт бол робот гар юм. Вэньтянь туршилтын модуль нь жижиг робот гараар тоноглогдсон байх болно. Сансрын нисгэгчид бүхээгээсээ гарахдаа анх удаа жижиг робот гарыг ашиглана. Мөн жижиг болон том хосолсон цогц гарыг нэгэн зэрэг ашиглан  бүхээгээс гаргах болно. Шинэ хэлбэрийн бүхээгээс гарах  үйл ажиллагаа нь сонирхолтой бөгөөд бэрхшээлтэй.
Робот гар нь Хятадын сансрын аж үйлдвэрийн хөгжлийн шинэ салбар, сансрын станцын "од" бүрэлдэхүүн хэсгийн хувьд механик, цахилгаан, дулаан, удирдлага зэрэг олон технологийг нэгтгэсэн. Линь Шичян:
- Том, жижиг хоёр робот гар нь өөр өөрийн гэсэн даалгавартай. Бие биетэйгээ хамтран ажиллаж сансрын станцын ажлын хэрэгцээг хангадаг. 
Том робот гартай харьцуулахад жижиг робот нь олон шинэ онцлогуудтай. Хэлбэр нь илүү уран нарийн, жин, урт нь гарны тал орчим, ачааны даац нь гарны 1/8 орчим, хөдөлгөөн, зохицуулалт нь уян хатан байдаг. Мөн үйл ажиллагаа нь илүү нарийвчлалтай, жижиг роботын төгсгөлийн байрлалын нарийвчлал илүү өндөр, байрлалын болон хандлагын нарийвчлал нь том гарынхаас илүү. Нарийн ажиллагааг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэнэ, жижиг гарыг том гараараа атгаж, угсармал механик гар үүсгэх боломжтой. Бүхээгийн гадуурх үйл ажиллагааны хамрах хүрээ нь илүү өргөн. Том хэмжээний шилжүүлэг хийх замаар нарийн ажил хийхээр өөр өөр байршилд очих хэрэгцээг хангана.
100 орчим туршилтын төсөл хэрэгжүүлнэ
Төлөвлөгөөний дагуу Хятадын сансрын станцын бүтээн байгуулалт энэ оны эцэс гэхэд дуусч, улсын сансрын лабораторийг байгуулна.  Үүний дараа 10 гаруй жилийн хугацааны төсөл хэрэгжих, боловсруулах шатанд шилжинэ.
Линь Шичян:
- Хятадын үндэсний сансрын лабораторийн хувьд 25 шинжлэх ухааны туршилтын шүүгээг байрлуулах боломжтой. Тус бүр нь жижиг сансрын лаборатори юм. Энэ нь дан болон олон салбарын сансрын шинжлэх ухааны туршилтыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой.
Тэдгээрийн дотроос Вэньтянь туршилтын бүхээг нь гол төлөв сансрын амь насны шинжлэх ухааны судалгаанд чиглэгдсэн. Амь насны экологи, биотехнологи, хувьсах таталцлын шинжлэх ухаан зэрэг туршилтын шүүгээгээр тоноглогдсон байдаг. Энэ нь төрөл бүрийн ургамал, амьтан, бичил амьд бодис зэрэг сансрын орон зайн нөхцөлд өсөлт, хөгжил, генетик, хөгшрөлт зэрэг хариу урвалын механизмын судалгаа, хаалттай экосистемийн туршилтын судалгааг дэмжих боломжтой.
Мэнтянь туршилтын бүхээг нь голчлон бичил таталцлын шинжлэх ухааны судалгаанд чиглэгдсэн. Шингэний физик, материал судлал, шаталтын шинжлэх ухаан, суурь физик, сансрын технологийн туршилт зэрэг олон талт туршилтын шүүгээгээр тоноглогдсон байдаг. Энэ нь   хүндийн хүчний халхавч доролон фазын урсгал болон фазын өөрчлөлтийн дулаан дамжуулалт, үндсэн шаталтын процесс, материалыг хатуужуулах механизм зэрэг материалын мөн чанарын жам ёсны судалгаа, хэт хүйтэн атомын физик зэрэг хамгийн дэвшилтэт туршилтын судалгааг  өрнүүлэхийг дэмжих болно. 
Үүнээс гадна, туршилтын бүхээгийн гадна материалыг шалгах төхөөрөмж болон бүрэлдэхүүн хэсэг, эд ангиудыг шалгах бүхээгийн гаднах ерөнхий төхөөрөмж байрлуулсан байна. Тэдгээрийг бүхээгээс гадуурх туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхэд ашигладаг. Цаашид сансрын станцтай хамтран тойрог замд нисэх “Сансрын хайгуул хийн шинжлэх судалгааны сансрын телескопын судалгааны тоног төхөөрөмжийг хөөргөж, өргөн хүрээг хамарсан сансрын ажиглалт хийх юм.
Линь Шичян:
- Дээр дурдсан бүхээгийн доторх шинжлэх ухааны туршилтын шүүгээ, бүхээгээс гадуурх туршилтын төхөөрөмж, сансар тэнгэрийн тандалт судалгааны телескоп зэрэгт түшиглэн, сансрын станцын барилгын ажлын үе шатанд 100 шахам туршилтын судалгааны төслийг зохион байгуулсан байна.
Сансрын станцыг хэвийн ажиллагаанд оруулсны дараа мөн томоохон хэмжээний шинжлэх ухааны судалгаа хийнэ. Энэ нь харанхуй матери ба харанхуй энерги, галактикийн үүсэл, хувьсал, материйн мөн чанарын жам ёс, амьдралын үзэгдлийн мөн чанар, сансарт хүний хариу үйлдэл үзүүлэх жам ёс, дэлхийн тогтвортой хөгжил зэрэг чухал дэвшилтэт шинжлэх ухааны томоохон асуудлуудад нээлт гаргахад ихээхэн түлхэц болох төлөвтэй байна. Мөн ирээдүйн Хятад улсад дэлхийн ойролцоо сансрын нисгэгчтэй судалгаанд шинжлэх ухаан, технологийн гүн хуримтлалыг бий болгоно.

Зохиогч: ЛЮ ЯО
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл