solongonews
Монгол Улсын хандивласан 30 мянган хонь хэзээ Хятадад ирэх вэ?
2020-04-15 10:38
Монгол Улсын хандивласан 30 мянган хонь хэзээ Хятадад ирэх вэ?

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 02-р сарын сүүлээр Хятад улсад айлчлан 30 мянган хонь хандивлах гэрчилгээ гардуулсан. Энэхүү 30 мянган хонийг хэзээ яаж Хятадад авчрах талд хүмүүс анхаарал хандуулсаар байна.

Хонь тарга авах үеэр буюу Монгол Улсын Үндэстний Их Баяр Наадам (07-р сарын 11-ний өдөр)-ын үеэр Хятад улсад хүргэхээр болсон байна. 30 мянган хонийг Монгол Улсын бүх аймгийн малчдаас Хятадад улсад хандивлажээ. Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмаас өмнө 30 мянган хонийг Монгол Улсын бүх аймгаас Хятад, Монголын хилийн боомтод ойртуулж, Замын-Үүд боомтод нийлүүлж Хятад улсын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор оруулна. Хилээр орохоос өмнө албан ёсны хилийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, Эрээн хотод тушаах ба хүлээн авах ёслол зохион байгуулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл