solongonews
Циляньшань уулын мянган оны адуун талбай өндөр хурдны галт тэрэгний буудал боллоо
2021-12-06 10:27
Циляньшань уулын мянган оны адуун талбай өндөр хурдны галт тэрэгний буудал боллоо.

12-р сарын 05-нд Хятад улсын EMU галт тэрэг Лань-Шинь хурдны галт тэрэгний Шаньдань адуун талбайн буудал руу орлоо.

Мөн өдөр 3000 гаруй метрийн өндөрт орших Лань-Шинь хурдны галт тэрэгний Шаньдань адуун талбайн буудал зорчигч тээврийн үйлчилгээг албан ёсоор нээлээ.

Шаньдань адуун талбайн буудал нь Ганьсү мужийн Жане хотын Шаньдань шяньд байрладаг юм. Уг өртөө нь анх зогсдоггүй  өртөө байсан бөгөөд зорчигчийн үйлчилгээ үзүүлдэггүй байв. Энэ оны 03-р сард Шаньдан адуун талбайн буудлыг шинэчлэх, өргөтгөх төслийг эхлүүлж, 1080 ам метр талбай бүхий зорчигч тээврийн буудлын шинэ барилга, 2 зорчигчийн тавцан болон холбогдох туслах байгууламжуудыг барьжээ. Албан ёсны ажиллагаа дууссаны дараа EMU-ийн хэд хэдэн галт тэрэг өдөр бүр Шаньдань адуун талбайн буудал дээр зогсох бөгөөд зорчигчид эдгээр галт тэргээр Ланжөү, Шиань, Өрөмч, Жяюгуань, Дунхуан болон бусад хот руу явах боломжтой болжээ.

Шаньдань адуун талбай нь дэлхийн хамгийн эртний адуун талбайн нэг юм. Энэ газар Хань гүрнээс хойш албан ёсны адуу үржүүлгийн бааз байсаар ирсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Шаньдань адуун талбай хагас зуун жилийн турш цэргийн морийг үржүүлж ирсэн байна.

Сүүлийн жилүүдэд Чиляны нурууны экологийн орчныг хамгаалах ажил асар их үр дүнд хүрсэн тул Шаньданьадуун талбайн газар эко аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж эхэлжээ. Шаьндань адуун талбайн буудлаас зорчигч тээвэрлэж эхэлснээр жуулчдад мөнх цаст уулс, тал нутаг, адуун сүрүгээс бүрдсэн өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох, "ногоон ус, ногоон уулс"-ыг "алтан уулс, мөнгөн уулс" болгохыг дэмжжээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл