Тэрээр:
- Тайваний олон салбарынхны 200 гаруй хүн 2017 Улаагчин тахиа жилийн ханшаар Шюань Юань хааныг тахих нийтийн тахилгын ёслолд оролцох гэж байна гэж хэллээ.

Ма Сяо Гуан, Шюань Юань хаан бол Хятадын үндэстний хүмүүнлэг язгуур дээдэс юм. Ханшны үеэр хааны бунханд олон нийтээрээ Шюань Юань хуангдийг хүндэтгэн тахидаг нь Хятад үндэстний үр хойчсын "Уг язгуур, удам үндсээ хайх, хийморь сүлдээ сэргээх" уламжлалт ёслолын арга хэмжээ юм. "Улаагчин тахиа жилийн олон нийтээр Шюань Юань хааныг тахих тахилга"-ыг Төрийн Зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх алба, Төрийн Зөвлөлийн Цагаачдын алба болон Шаньси мужийн захиргаа хамтран зохион байгуулж, 4-р сарын 4-ний ханшны өдөр Шааньси мужийн Янь Ань хотын Хуанг Лин сянь дахь хааны бунханд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулах болно. Тухайн үед Хятадын Гоминдан намын дэд дарга Чэнь Жэнь Жян, Шинэ намын дарга Юй Му Мин, түүнчлэн Тайваний төв, өмнөд нутгаас ирсэн ард олон, залуу оюутнууд гээд 200 гаруй хүн хамт оролцох юм. Тайваний олон салбарын найз нөхөд хүрэлцэн ирж энэхүү тахилгын ёслолд оролцон өвөг дээдсээ хүндлэн дээдэлж, талийгаачдаа хүндэтгэн дээдсээ санагалзаж, Хятадын үндэстний соёл иргэншлийг хамтдаа өвлөн хөгжүүлэхийг угтаж байна гэж тэмдэглэсэн байна.
