ӨМӨЗО-ы Гадаад хэргийн алба болон Монгол Улсын УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй Хятад, Монгол хоёр орны бага, дунд сургуулийн сурагчдын найрсаг солилцооны арга хэмжээнд оролцохоор ирсэн Монгол Улсын багш, сурагчдаас бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн 10-р сарын 23-ны өдөр Хөххотын 2-р дунд сургуультай танилцсан байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын багш, сурагчид тус сургуулийн түүхийн музей, урлагийн байр, сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнгийн тэнхим, туршилтын өрөө, номын сан, араатан жигүүртний загварын үзэсгэлэнгийн танхим, машин жолоодох туршилтын өрөө, спортын ордон зэрэгтэй танилцжээ.

Хоёр орны сурагчид хамтдаа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож, нөхөрлөлөө зузаатгажээ.







