solongonews
Усан үзмээс үр ашиг хүртэж байна
2020-07-27 09:42
Усан үзмээс үр ашиг хүртэж байна.

   Сүүлийн жилүүдэд Хятад улсын Сычуань мужийн Мэйшань хотын Гүөюань тосгон орон нутгийн нөхцөлд тохирсон ургамал тарих боломжийг ашиглан, усан үзэм тарьж зуун сая юаний өртөг бүхий томоохон үйлдвэрлэл эрхэлсэн байна. Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх боломжийг судлан, тосгоны ард иргэдээ баян чинээлэг амьдралтай болгожээ. Усан үзэм худалдаанд гарахад тохиромжтой цагт нь амжиж, тус тосгон нь олон газрын худалдаачдыг хүлээн авч байлаа. Усан үзэм таригч Жан Шюн саяхан нэгэн компанитай худалдааны гэрээ тохиролцсондоо маш баяртай байна.

Жан Шюн:

- Одоо манай эндхийн усан үзмийн борлуулалтад санаа зовохгүй болсон. Олон том компаниуд усан үзэм боловсорч гүйцээгүй байхад тэдэнтэй урьдчилан гэрээ байгуулсан гэж хэллээ.

Тус тосгон Жан Шюн мэтийн тосгоны иргэдийн тариалалтын цар хүрээг өргөжүүлэх зорилгоор зээл авахад тусалсан байна. Аж үйлдвэрлэлийн чанарыг сайжруулахын тулд Гүөюань тосгон авто замын сүлжээг өргөнөөр сайжруулах, хөрсний нөхцөл байдлыг хадгалсан өндөр зэрэглэлийн сортыг зээлдэн оруулжээ.

Өнөөдөр гэхэд 100 сая юаниас дээш хөрөнгө бүхий усан үзмийн үйлдвэртэй Гүөюань тосгон нь бүх тосгоныг ядуурлаас ангижруулсан төдийгүй, хүн нэг бүрт ногдох жилийн цэвэр орлого нь 31 мянган юаньд хүрсэн байна. Усан үзэм тариалахаас өмнөхөөс орлогын хэмжээ 15 дахин өсчээ. Ирээдүйн хөгжлийн хувьд, намын үүрийн нарийн бичгийн дарга, тосгоныхон илүү их зорилт тавин ажиллаж байна.

Эдүгээ Гүөюань тосгонд шулуун зам тавигдаж, орон сууцны хороолол жигдрэн, 24 цагийн ухаалаг хяналт, ухаалаг хог хаягдлыг ангилах систем бий болгож, хүмүүсийг гайхуулсан хөдөө орон нутгийн хорооллыг байгуулав. /Ренчинсоо/

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл