solongonews
Хятад тариаланчдад дахин хөдөө аж ахуйн 10 тэрбум юаний нөхөн олголт тараалаа
2022-05-24 09:49
Хятад тариаланчдад дахин хөдөө аж ахуйн 10 тэрбум юанийн нөхөн олголт тараалаа

    Хятадын Сангийн яамнаас мэдээлснээр мөнөөхөн төв засгийн газар 10 тэрбум юань гаргаж, тариалан эрхэлж буй тариаланчдад дахин нэг удаагийн тэтгэмж олгож, зуны ургац хураалт, намрын тариалалтын үйлдвэрлэлийг дэмжсэн байна. Газар тариалангийн материалын үнийн өсөлтөөс үүдэлтэй үр тарианы үйлдвэрлэлийн өсөлтийг бууруулах нөлөөлөл, тариаланчдын үр тариа тариалах урам зоригийг цаашид идэвхжүүлэх болно.

   Тариаланчдын үр тариа тариалах хүсэл тэмүүллийг хамгаалахын тулд төв засгийн газраас өмнө нь үр тариа тариалж буй тариачдад нэг удаа 20 тэрбум юаний нөхөн олголт олгож байсан юм. Мэдээллийн дагуу төв засгийн газар нөхөн олголтын бодлогыг улам боловсронгуй болгож, нөхөн олголтын  зорилтууд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн зардлыг бодитоор үүрдэг үр тарианы тариаланчид гэдгийг тодорхой болгосон байна.Нөхөн олголтын стандартыг тухайн бүс нутаг тус бүрээр нь тухайн нөхцөл байдлыг харгалзан иж бүрнээр нь тодорхойлдог бөгөөд зарчмын хувьд тухайн муж дахь нөхөн олголтын стандартыг нэгдмэл байлгах ёстой.

Сангийн яамнаас рон нутаг даяар орчин үеийн мэдээллийн технологийн хэрэгслийг бүрэн ашиглах, холбогдох нөхөн олголтыг хуваарилах үндсэн мэдээллээр хангах, "нэг карт (хөнгөлөх)" гэх зэрэг аргуудыг үргэлжлүүлэн ашиглах, нөхөн олголт олгох хөрөнгийг бүрэн, цаг тухайд нь олгоно гэсэн шаардлага тавьсан байна. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл