БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 10-нд "Олон улсын залуучуудын удирдагчдын яриа хэлэлцээ" төслийн гадаад залуу төлөөлөгчдөд хариу илгээхдээ тэдний Хятадын орон нутгуудаар идэвхтэй айлчилж, Хятадын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, солилцоо, харилцан суралцах үйл ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтний ирээдүйг хамтдаа бүтээхэд залуучуудаа хувь нэмрээ оруулахыг дэмжиж байна гэжээ.
Сүүлийн өдрүүдэд 28 улс орны төслийн 36 гадаад залуучуудын төлөөлөгчид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал илгээж, Хятадын Коммунист Намын 100 жилийн ойд баяр хүргэсэн байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын олон хүмүүс Хятадад сурч, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятадын ард түмэн өөрсдийн оюун ухаан, хөлс хүчээр нутагт орноо бүтээн байгуулж, янз бүрийн соёлыг бий болгож, чинээлэг амьдралын мөрөөдлөө биелүүлж байгааг гэрчилжээ. (Үргэлжлэл бий)
