
Хятадын Уран Зохиол, Урлагийн Салбарын Холбоо, Хятадаас Португальд суугаа элчин сайдын яам, Португалийн Шинжлэх Ухаан Технологи, Дээд Боловсролын Яамны Макаогийн шинжлэх ухаан соёлын төв хамтран зохиож, Хятадын Уран Бичээчдийн Нийгэмлэгийн хариуцан хийж буй "Ханз бичгийн содон үзэмж-2016-Хятадын эртний гүн ухаантнуудын үзэл бодол, эрин үеийн уран бичээчдийн зураглал" уран бичлэгийн үзэсгэлэн 6-р сарын 16-ны өдөр Португалийн Шинжлэх Ухаан Технологи, Дээд Боловсролын Яамны Макаогийн шинжлэх ухаан соёлын төвд нээгдэв.
Ханз бичгийн содон үзэмжийн үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээ 2010 оны 10 дугаар сард эхэлснээс хойш ЮНЕСКО-гийн төв байр, Берлин зэрэг газар олон удаа амжилттай зохиогдсон юм.
