solongonews
“Нэг бүс нэг зам” санаачилга хил дамнасан хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ
2017-11-23 11:41
Сүүлийн өдрүүдэд Ху Нань мужийн Чан Ша хотод болсон “Хятадын аж ахуйн нэгжийн хил дамнасан хөрөнгө оруулалтын судлан ярилцах хурал-2017” үеэр Хятад улсын дотоод, гадаадаас ирсэн холбогдох хүмүүс: - ”Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт гүнзгийрэхийг дагалдаж, холбогдох улс орнуудын хоорондох хил дамнасан хөрөнгө оруулалт маш идэвхтэй болж байна гэж илэрхийллээ.

 Аж ахуйн нэгжүүд энэхүү аз тохиолыг атгаж хөрөнгө оруулалтын тал дээр идэвхтэйгээр хамтран  ажиллавал зохино гэж хэлсэн байна.

Хятадын Олон Улсын Арилжаа Худалдааг Дэмжих Зөвлөлийн дэд дарга Ван Жиньжэнь:

- “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт гүнзгийрэхийг дагалдаад Хятад улсаас холбогдох улс орнууд дахь хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхүйц дээшилсэн байна гэж хэлсэн байна.

Хятадын Худалдааны Яамны статистик мэдээллээр, энэ жилийн 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл Хятадын аж ахуйн нэгж “Нэг бүс нэг зам” дагуу 53 улсад шинээр нэмж 11.18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл