
Бразилын нийслэл Бразилиа урлагийн музейд "Цагаан хэрмийн ард: Хятад, Бразилын орчин үеийн урлагийн үзэсгэлэн"-г хүмүүс сонирхож байгаа нь /03-р сарын 26-нд/
“Цагаан хэрмийн ард: Хятад, Бразилын орчин үеийн урлагийн үзэсгэлэн” Бразилын нийслэл Бразилиа хотын Урлагийн музейд энэ сарын 23-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн Бразилиа хотноо хоёр сарын турш үргэлжлэх юм. Уг үзэсгэлэнд Хятад, Бразилын зураачдын 70 гаруй бүтээл дэлгэгдэж, тосон зураг, бэхэн зураг, уран баримал, гэрэл зураг, шаазан зураг, хөдөлгөөнт дүрс, цаасан хайчилбар зэрэг нь хүн төрөлхтний нийгэм, дэлхийн асуудлаарх нийтлэг сэтгэлгээг харуулж, хоёр улсын хооронд гүүр, соёлын хэлхээ холбоог бий болгож байна.


