“Хайнань мужийн 2020 оны эхний ээлжийн 30 мянган ажлын байранд боловсон хүчин элсүүлэх” хэвлэлийн бага хурлаас мэдээлэхдээ, ХКН-ын Хайнань мужийн хороо, Засгийн газар хөгжлийн хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулж, Хайнань мужийн бүх хүрээний байгууллага нэгжүүдийг зохион байгуулан нэг удаагийн чанартай 30 мянга гаруй ажлын байр гарган, дэлхийн хэмжээнд нээлттэй элсүүлэх үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ нь дэлхийн боловсон хүчинг Хайнаньд ирж ажиллан бизнес эрхлэхийг дэмжихийн дээр Хайнань мужийн Чөлөөт худалдааны гармыг хамтдаа цогцлон байгуулахад гол зорилго нь оршиж байна.
Энэ удаагийн элсүүлэх үйл ажиллагаанд оролцох байгууллага нэгж, ажлын байр олон байгаа төдийгүй нам засгийн байгууллага, нам засгийн ивээн тэтгэсэн байгууллага нэгж, улсын өмчит аж ахуйн нэгж, парк, хувийн хэвшлийн аж ахуй нэгж хамрагдаж байна.
