Хятад, АНУ-ын эдийн засгийн уулзалт ярилцлага зохион байгуулагдана
2017-07-12 08:35
Синьхуа агентлагийн мэдээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 11-ний өдөр: - Хятад, АНУ хоёр улсын тэргүүн нарын Хамбург дахь уулзалтын үеэр товлосны дагуу хоёр орны эдийн засгийн анхны ээлжийн уулзалт ярилцлагыг энэ сарын 19-д АНУ-ын Вашингтон хотноо хийхээр болсон байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян болон АНУ-ын Сангийн сайд Стевен Мнучин, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян болон АНУ-ын Сангийн сайд Стевен Мнучин, мөн Худалдааны сайд Вилбур Росс нар уулзалтыг удирдах юм. Уулзалт ярилцлагын үеэр талууд хамтын ашиг сонирхол бүхий худалдаа эдийн засгийн асуудлаар гүнзгий ойлголцоно гэж хэллээ.
Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
