solongonews
Уран гараар босгосон бизнес
2021-12-15 17:29
Уран гараар босгосон бизнес

Хулсны сүлжмэл бүтээгдэхүүн урлах  нь Гуанши мужийн Пиннань шяний уламжлалт үйлдвэрлэл юм. Тэд хулсыг зүсэж нарийсган дэнлүү, сагс, цүнх зэрэг бүтээгдэхүүн урладаг аж. Хулсыг хавтгайлан зүсэж сүлжмэл бүтээгдэхүүн хийхдээ бэлтгэнэ. Дараа нь хавтгай зүсмэлээ сүлжиж дэнлүү сагс зэргийн хэлбэрийг гаргаад дахин нэг цогц бүтээгдэхүүний гол бие болгон бэхжүүлэн тогтооно. Залгаад будах, хатаах, чимэх зэрэг үйлдвэрлэлийн явц эрэмбэ дараалалтай хийгдэнэ. 

Хулсан урлалын өв уламжлалтай Гуанши мужийн Пиннань шяний эдгээр бүтээгдэхүүний 90 хувь нь гадаадын зах зээлд гардаг ба Хятадын дотоодоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг талаар тэд хэлж байна. Хулсны сүлжмэл бүтээгдэхүүн урлах технологи нь 2016 онд Гуанши мужийн биет бус соёлын өвийн жагсаалтад орсон билээ.

Сүүлийн жилүүдэд Пиннань шянийхан хулсан сүлжмэл бүтээгдэхүүн урлахыг ядуурлыг бууруулах ажилтай уялдуулж байна. "Компани+тариачин өрх+ажлын байр" гэх загварыг хэрэгжүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нутгийн иргэдэд 10 мянган ажлын байр хангаж байгаа ба хулсан сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг хүн жилд дунджаар 20 мянган юанийн орлоготой болжээ. Өнөөдрийн байдлаар Пиннань шяньд хулсан сүлжмэл бүтээгдэхүүн хийж экспортолдог 16 компани байдаг. Эдгээр компаниудын үйлдвэрлэлийн нийт өртөг нь 356 сая юань хүрдэг.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл