solongonews
Нэгдүгээр улиралд гадаадаас оруулсан рапсын хэмжээ бүтэн жилийн хэмжээнээс давсан байна
2017-05-03 16:11
Эрээн хотын Хяналт шалгалт хорио цээрийн товчооноос бүртгэснээр нэгдүгээр улиралд Эрээн боомтоор дамжин 36 мянган тонн, 11.62 сая ам.долларын өртөг бүхий 555 удаа рапс оруулж, адил хугацаанаас тус тус 388.1 хувь, 298.3 хувь, 296.2 хувь өсөж, 2016 оны жилийн хэмжээнээс давсан байна.

Эрээн боомт нь Хятад, Монгол хоёр орны цорын ганц эх хуурайн боомт бөгөөд Хятад улсын чанарын хяналтын ерөнхий товчооноос тогтоосон тусгай рапс оруулах боомт болно.  2006 оноос эхлэн Монгол Улсаас буцааж тээвэрлэх болсон байна.

Энэ нь Өвөр Монголын Хяналт шалгалт хорио цээрийн товчооноос ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйг гадагш гаргасан амжилттай жишээ юм. Рапсын оруулалт тасралгүй нэмэгдэхийг дагаад гэнэтийн өвчний аюул ч тасралгүй өргөжиж, генийн шилжүүлэх рапс хилээр орж ирэхээс сэргийлэн, уг товчоо нь хянан шалгах хүчээ нэмэгдүүлж, энэ жилийн нэгдүгээр сард Монгол Улсаас оруулсан 59.24 тонн рапсаас генийн шилжүүлэх бүрэлдэхүүн шалган гаргаж, уг товчоо нь хуулийн дагуу буцаасан байна. Рапсын чанарын аюулгүй байдлыг баталж байгаа юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл