Винотой халуун шоколад таныг дааруулахгүй
2016-10-30 20:52
Их Британы эрдэмтэд хар шоколад, вино хүний биед тустай гэжээ. Эдгээр тустай бүтээгдэхүүнийг нэгтгэвээс даарч байгаа үед тань таныг дулаацуулах зүйл болох болно.

Орц: 2 хүнийх
Сүү - 1,5 аяга
Улаан вино - 1 аяга /тухайлбал, Cabernet Sauvignon гэх мэт/
Жижиглэсэн хар шоколад - 1/3 аяга

Хийх арга:
- Урт иштэй сав бэлдэнэ.
- Сүүгээ хийгээд халаад ирэнгүүт шоколадаа хийж, хайлтал буцалгана.
- Бэлэн болсны дараа дарсаа хийгээд сайтар хутгана.
- Ингээд таныг биеийг дулаацуулах шидэт шингэн бий боллоо. Дахин халааж ууж болно.
Найруулагч: Сараа
Эх сурвалж : emegteichuud.mn
Дэлгэрэнгүй үзэх
