solongonews
Хаврын хөгжөөнт захаас малын зарцуулалтын хувиралтыг ажих нь
2017-04-18 10:27
Өнгөрөгч онд Ээжнуур сумын Хараат гацааны малчин залуу Мөнхбат Ээжийн говь малын солилцооны захыг нээн ажиллуулж эхэлсэн байна.

   Малын үнэ ханш бага, хөдөө нутгаар явах малын худалдаачин цөөн болсон нөхцөл байдалд малчин Мөнхбат малын солилцооны зах нээж, малчдад дус дэм үзүүлэх ажлыг санаачилсан юм. Гуравдугаар сарын 28-ны өдөр зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Ээжийн говь амьд малын солилцооны зах дээр гадна, дотны худалдаачид, мал худалдхаар ирсэн малчид цугларан үнэ ханш хаялцаж малын арилжаа хийж байв.

Малчин Мөнхбат:

- Би өнгөрсөн жилийн тавдугаар сард энэ малын солилцооны захаа анх нээсэн юм. Эхэндээ бод мал худалдаалж байгаад хожим нь бод, бог мал бүгдийг арилжаалах болсон. Ноднин жил манай малын солилцооны зах 45 удаагийн солилцооны талбайг зохион байгуулж 5000 гаруй бод мал, 10000 гаруй бог малын солилцоо хийсэн. Малчид бод малаас 500, бог малаас 20 юань илүү худалдсанаар малчдад 2700 гаруй мянган юаний илүү ашиг хүртээсэн байна. Өнөөдөр Хөнань, Хөбэй, Ляонинь, Тунляо, Хянган зэрэг орноос 30 гаруй малын худалдаачид ирж 60 гаруй малчин 200 гаруй малаа зарахаар иржээ.

Хөдөө нутагт малын захтай болж, малчид жилийн дөрвөн улиралд малаа борлуулах болсон нь малчдын зөвхөн намрын улиралд малаа зарж орлого олдог байдлыг өөрчлөн жилийн дөрвөн улиралд ашиг орлого үүдэх боломж  нээж өгсөн байна. Жилийн дөрвөн улилын туршид орлого үүдэх нь малчдын орлого, зарлагаа тэнцүүлэхэд ашигтайн дээр банкнаас болон бусад зээл авах байдлыг арилгаж байгаа юм байна.

 

 

Зохиогч: Хадаа
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл