Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 30-нд Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канельтай утсаар ярив.
Мигель Диас-Канель, Раул Кастро нарын Ши Жиньпинд дамжуулсан мэндчилгээг уламжлан, Кубын дотоодын байдлыг танилцуулав. Ши Жиньпин Мигель Диас-Канелийг Раул Кастрод халуун мэнд дамжуулахыг хүсэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Кубын Коммунист Намын удирдлага дор Кубын анд нөхдүүд хүчтэнд сөхрөхгүй, тэмцлээс сүрдэхгүйгээр хувьсгалын үр дүнд үр дүнтэй хамгаалсаар ирсэн юм. Түүхийг эргэн харвал социализмын замнал нь тэгш дардан байгаагүй. Коммунистууд тэмцлийн дунд оршин тогтнох, хөгжилд хүрэх, амжилт байгуулахыг зорьдог. Улс орнуудын бие дааж нийгмийн хөгжлийн замыг сонгох эрхийг хүндэтгэн, бусад орон ганц талаас хориг тавих, гаднын хүчин бусад орны засаглалд хөндлөнгөөс гар дүрэхийг эсэргүүцэх ёстой хэмээн Хятад улс үздэг. Хятад, Куба өөрийн улс орны байдалд нийцсэн хөгжлийг замаар замнах, цэцэглэн хөгжсөн, тогтвортой социализмыг байгуулахыг тууштай дэмжиж, Кубын үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, гаднын хүчний оролцоог эсэргүүцэх зөв шударга тэмцлийг тууштай дэмжих болно. Хятад улс цаашид Кубын талд халдвартай тэмцэх, иргэдийн амьжиргааг сайжруулахад чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлэх болно" гэжээ.
Диас-Канель хэлэхдээ "Кубад урт хугацааны турш Хятад улс халдвартай тэмцэх эд материал зэрэг үнэт туслалцаа үзүүлсээр ирсэн баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна. Куба улс социализмын замаар тууштай замнаж, Хятад талтай намын харилцаа болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэн, социализмын хөгжил болон Куба, Хятадын харилцааны хөгжлийг урагшлуулахад бэлэн байна. Кубын тал Хятадын талтай олон талт уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, дээрэлхэх үзлийг хамтдаа эсэргүүцэж, халдварыг улс төржүүлэх, харлуулахыг эсэргүүцэх болно. Кубын тал "Нэг Хятад"-ын бодлогыг дэмжиж, Хятадын дотоод засаглалд гар дүрэхийг эсэргүүцэж, Хятадын талын Тайвань, Шиньжянд холбогдох үндсэн ашиг сонирхлын асуудлаарх байр суурийг дэмжих болно. Кубын тал Латин Америк тив болон Хятадын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэжээ.
