БНХАУ-ын Эрүүл хамгаалал эрүүл мэндийн зөвлөлөөс буулгасан “2018 оны Хятадын эрүүл хамгааллын хот (дүүрэг), Хятадын эрүүл хамгааллын шянь хот (сум, суурин)-ыг дахин шалгаруулсан үр дүнгийн мэдэгдэл”-д Ордос хот 846.5 хувиар Хятадын эрүүл хамгааллын хотын шаардлагыг амжилттай давж, “Хятадын эрүүл хамгааллын хот”-ын яруу алдрыг дахин хүртэж, Хятадад нэрлэгдэн сайшаагдсан 9 хотын нэг болов.
Улсын эрүүл хамгааллын хотын шалгаруулалтын ажил гурван жилд нэг удаа болж, тухайн хотын ерөнхий бодит хүч, хотын чанар зэрэглэл, соёл иргэншлийн түвшинг төвлөрүүлэн шалгаруулдаг Хятад улсын хотын эрүүл хамгааллын удирдлагын ажлын хамгийн өндөр яруу алдар юм.
Ордос хот 2011 оноос эхлэн эрүүл хамгааллын хотын бүтээн байгуулалтаа сайжруулж, хотын чанар зэрэглэлийг дээшлүүлж, хотын орчинг сайжруулах, хотын иргэдийн хэв журмыг дээшлүүлэхэд зорилт тавьж, улсаа хайрлах эрүүл хамгааллын үйл ажиллагааг гүн гүнзгий өрнүүлснээр хотын орчин тойрны өнгө төрх өдрөөс өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж, хотын бүтээн байгуулалт, удирдлагын түвшин тасралтгүй дээшилсэн байна.
2015 онд Ордос хот нэгдүгээр ээлжийн эрүүл хамгааллын хотын шалгаруулалтыг амжилттай давж, 2018 онд 846.5 хувиар дахин улсын эрүүл хамгааллын хотын шалгаруулалтыг амжилттай давав. 2019 онд Ордос хот Өвөр Монголд хамгийн анхны улсын эрүүл хамгааллын шянь, хотыг бий болгохоор хичээн ажиллаж байна.
