solongonews
Хятадын төв банк дижитал валют гаргахаар бэлтгэж байна
2019-08-16 10:20
Хятадын төв банк дижитал валют гаргахаар бэлтгэж байна

    Хятадын Төв банкны судлаачид 2018 оноос хойш дижитал валютын тогтолцоог хөгжүүлэх судалгааны ажлыг эрчимтэй өрнүүлж буйтай уялдан криптовалют “Гаргах хугацаа дөхсөн” гэж Хятадын Ардын Банкны төлбөрийн хэлтсийн орлогч захирал Мү Чанчүнь өнгөрсөн долоо хоногийн эцсээр Хар мөрөн мужийн И Чүнь хотод болсон Сhina Finance 40 форумын үеэр мэдэгдсэн юм.

Дижитал валют нь мөнгөний бодлогод нөлөөлөх аккредитив үүсгэхээс илүүтэй эргэлтэд байгаа бэлэн мөнгийг орлох төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ гэж Му Чаньчунь тайлбарласан. Криптовалют нь мөн олон улсын зах зээлд юаний эргэлтийг дэмжих хэрэгсэл гэж тэрбээр үзэж байна. Түүний мэдэгдэл нь Хятадын төв банк таван жилийн судалгааны эцэст өөрийн гэсэн дижитал валют албан ёсоор гаргахад бэлтгэж буй дохио боллоо.

Хятадын Ардын банкны дижитал валют нь санхүүгийн тогтолцооны бээжингийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэж буйгаараа төвлөрсөн бус блокчэйн тогтолцоонд суурилдаг бусад шийдлээс ялгаатай. Tус банкнаас бүртгүүлсэн патентын мэдүүлгээс үзвэл, хэрэглэгч болон бизнесийн байгууллагууд мобайл түрийвч татан суулгаж, өөрийн юанийг төлбөр тооцооны хэрэгслийн үүрэгтэй дижитал мөнгөөр сольж болно. Мөнгөн гүйлгээ бүрийг Хятадын Ардын банк бүртгэж хянах юм.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл