solongonews
Хятадын бүх бүс нутгийн үер усны аюулаас сэргийлэх аврах ажил эхэлнэ
2016-07-26 16:20
Хятад улсын үер усны асуудал хүнд ноцтой байдалд ороод байна.

Хятад улсын үер усны асуудал хүнд ноцтой байдалд ороод байгаа бөгөөд Хятадын бүх бүс нутаг үер усны аюултай тэмцэх болон үер усны гамшгаас сэргийлэх аврах ажлыг хүч нэгтгэн зохион байгуулах хэрэгтэй болоод байна гэж Хятад улсын үер усны гамшгаас аврах, гангийн гамшигтай тэмцэх алба, ус ашиглалтын товчооны дарга Чэнь Лэй илэрхийлжээ.

Хятад улсын үер усны гамшгаас аврах, гангийн гамшигтай тэмцэх алба 7 дугаар сарын 25-ны өдөр үер усны аюулаас сэргийлэх ажлын тухай хурал зохион байгуулсан байна. Энэ жил Хятад улсын бүх бүс нутгийг хамарсан үер усны асуудал хүнд ноцтой байгаа бөгөөд Тай Хү, Хөх Мөрөн, Хуай Хэ, Хай Хэ зэрэг Хятадын том гол мөрөн үерлэсэн байна. Лао Хэ голын гол урсгал болон Сүн Хуа Жян мөрний усны түвшин дээшилж, Тай Хү нуурын усны түвшин үерийн хэмжээнд хүрч, Хөх Мөрөний дунд доод урсгал болон Дүн Тин Хү, Бө Ян Хү нуурын усны түвшин ч мөн үерийн хэмжээнд хүрээд байна. Иймээс үер усны аюулаас сэргийлэх, хамгаалах ажлын үүрэг тун хүнд байдалд ороод байна гэж Чэнь Лэй зааварласан байна.

Үер усны аюултай тэмцэх ажлын хугацаанд амь насыг дээдлэн үзэх зарчмаар ажиллаж, өрх бүрд аюулын дохио өгч, ахмад настнууд, бага насны хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд нарийн арга хэмжээ байх хэрэгтэй. Сэрэмжлүүлэх системийг сайн ашиглан ширүүн бороо, үер усны аюул үүсэхээс өмнө сэргийлэх, сэрэмжлүүлэх дохиог нийтлэх хэрэгтэй бөгөөд хүн бүрийг хамрах хэрэгтэй гэж шаардсан байна.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл