solongonews
Энэ зун турах төлөвлөгөө хайж байна уу?
2015-12-28 18:21
Турна гэдэг амаргүй. Аль өвлөөс л та “Энэ хаврын дараа зун ч сайхан туръя даа” гэж бодсон юм биш биз? Зун цаг хэзээ ч ирэхгүй мэт амар суугаад байсан бол одоо хичээцгээе.
 
 
 
Эрүүл мөн амархан аргаар турах аргын тухай ярилцъя. Эхний алхам бол мэдээж хоол хүнс.
 
ХООЛЛОЛТ
Таны биед юу хэрэгтэй мөн юунаас татгалзах ёстой вэ?
Жимс & Ногоо. Дэлгүүр орохдоо хамгийн эхэнд байгалийн бүтээгдэхүүн авч бай. Гадил идэх нь таргалуулдаг гэдэг. Гэхдээ түргэн хоолноос илүү амин дэмтэй гэдгийг бодолцох хэрэгтэй. Нимбэгний шүүс уухаа бас мартаж болохгүй шүү.
 
Самар. Самаранд агуулагдах амин дэмийн хэмжээг та мэдэх үү? Гэхдээ амин дэмтэй гээд хэтэрхий их хэмжээгээр хэрэглэж бас болохгүй. Өдөрт 15-20ш давсгүй самар идэхэд өдрийн хэрэгцээгээ хангана.
 
УС. Усыг их хэмжээгээр хэрэглэх ёстой. Ялангуяа зуны улиралд. Өглөө 1-2 стакан ус зайлшгүй уух хэрэгтэй. Шингэний дутагдалд орноос болж нүүрний үрчлээ ихсэх нь элбэг байдаг.
 
Сүүтэй каш. Ихэнхи хүмүүс хүүхдийн кашанд дургүй байдаг. Үгүй шүү дээ. Ихэнхи мисс, моделууд каш иддэг бөгөөд үүний ачаар нүүр нь цэвэрхэн байдаг. Кашан дээр бага зэрэг какао нэмээд үзээрэй. Гайхалтай байх болно.
 
Амттан. Амттан идвэл таргална гэдэг. Гэхдээ бүгд тийм биш шүү дээ. Жишээ нь шоколад байна. Биед тустай бас амттай. Мэдээж хэмжээгээр нь хэрэглэхэд биед тустай.
 
Түргэн хоол. Би танд шууд Үгүй гэж хэлмээр байна. Хоолныхоо жагсаалтаас бүр мөсөн арчиж хаяхыг зөвлөж байна.   
БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ:
Зарим хүнсээ солихыг зөвлөе: сүүтэй шоколад-хар шоколадаар, хар цайг-ногоон цайгаар гэх мэт.
Байнга мөртлөө бага багаар идэж бай
Оройн хоолоо цадталаа идсэний оронд өглөөний цайгаа тултал нь идэж байгаарай
Орой 6 цагаас хойш идэж болно. Гэхдээ унтахаас 3 цагийн өмнө
СПОРТ
Өдөрт дор хаяж 10 минут дасгал хийж байгаарай. 
Суулт. Өдрийн хүссэн цагтаа суулт хийж бай. Эхний удаад 5 удаа бол маргааш 10 удаа гэж нэмэх хэрэгтэй. Энэ дасгал нь өгзгийг чангаруулж өгдөг.
 
 
Гэдэсний таталт. Өдөрт хүссэн цагаараа. Хоол идсэний дараа хийх хэрэггүй л болов уу.
 
Суниалт. Хөхний булчинг чангална. Чадахгүй  бол хана түшиж байгаад суниагаарай.
 
Үсрэлт. Нэг хөл дээрээ, нөгөө хөл дээрээ, 2 хөл дээрээ, дээсээр, Х зурж үсрэх гээд хөгжилтэй аргаар хийж болно. 
 
Алхах. Завтай бол ойрхон газар луу алхаад л явж байгаарай. 
Шатаар гүйх. Одооноос лифтийг март. Дээшээ шатаар гүйгээд л гарж байгаарай. Хэдэн минут гүйснээс илүү калори шатаадаг.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл