Сэтгүүлч Хятадын Ардын банкнаас мэдээлснээр сүүлийн жилүүдэд Хятадын Ардын банк дижитал юанийн судалгаа, хөгжлийн туршилтын талаар төрөл бүрийн ажил хийж, дижитал юанийн туршилтыг хэрэгжүүлэхээр 15 мужийн хэсэг бүс нутгийг сонгон, иж бүрэн үнэлгээ хийж, томилогдсон үйл ажиллагаа явуулж буй 10 байгууллагыг тодорхойлсон байна. 2022 оны 08-р сарын эцсийн байдлаар, туршилтын бүсүүдэд 100 тэрбум 400 сая юанийн 360 сая гүйлгээ хийж, дижитал юанийг дэмждэг худалдааны дэлгүүрийн тоо 5 сая 600 мянга давжээ. Дижитал юань нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, нийтийн хоол, соёл, аялал жуулчлал, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийтийн үйлчилгээний салбарт онлайн болон оффлайн, хуулбарлах, түгээн дэлгэрүүлэх олон тооны хэрэглээний загварыг бий болгосон байна.
Энэ он гарснаас хойш олон төрлийн туршилтын бүс нутагт 30 гаруй юанийн хэрэглээний улаан дугтуйны дижитал үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн арилжааны байгууллагууд мөн зах зээлд чиглэсэн олон сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, нийгмийн хэрэглээг нөхөн сэргээхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлэв. Олон тооны цахим төрийн үйлчилгээний платформууд дижитал юанийн төлбөрийн үйлчилгээг нээж, олон нийтийн үйлчилгээний төрөл бүрийн төлбөрийг зохицуулах онлайн болон оффлайн сувгийг дэмжиж, татварын хөнгөлөлтийн сан, сар бүр эмнэлгийн даатгалын төлбөрийн тусгай сан, тусламж хэрэгтэй хүмүүст туслах сан зэргэд мөн дижитал юанийг ашигласан байна. Нэмж дурдахад, дижитал юанийн үйлчилгээг хошууны түвшний хөдөө тосгонд байршуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, тариаланчдад татаас олгох зэрэг онцлог хувилбаруудад тулгуурлан хөдөө орон нутгийн санхүүгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, хөдөөгийн сэргэн мандалт, дижитал тосгоны бүтээн байгуулалтад тусалсан юм.
Хятадын Ардын банк дижитал юанийн бизнесийн тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулж, санхүү, татвар, засгийн газар зэрэг олон нийтийн салбарт дижитал юанийн давуу талыг ашиглахыг дэмжин, төлбөр тооцооны дэвшилтэт үйлчилгээ үзүүлэн гэж мэдэгдэв.
