Хятадын төмөр замын ерөнхий компанийн 30-ны мэдээнээс үзвэл, 2016 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Хөхнуур Төвдийн төмөр зам ашиглалтад орсон 10 жилийн хугацаанд аюулгүй, найдвартай үйлчилж, зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 115 саяд хүрч, бараа тээврийн хэмжээ 448 сая тоннд хүрчээ.

Дэлхийд далайн түвшнээс хамгийн өндөр нутгийн хамгийн урт зам хэмээгдсэн Хөхнуур Төвдийн төмөр зам дэлхийн түүхэнд гайхамшгийг бүтээж, тус хоёр нутгийн ард түмний "Аз жаргалын зам" хэмээн алдаршсан билээ.
Хөхнуур Төвдийн төмөр зам ашиглалтад орж, ачаа тээврийн өртгийг бууруулснаар тухайн нутгийн аж үйлдвэрүүд дорвитой хөгжиж ирлээ. 2015 онд Хөхнуур Төвдийн нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа, орон нутгийн захиргааны санхүү эдийн засаг тус тус 8.9, 4.3, 6, 6.8, 5.6, 12.3 дахинаар өссөн байна.

