solongonews
Тайван байвал эрүүл мэндэд тустай
2018-12-06 21:21
Тайван байвал настай хүний эрүүл мэндэд тустай.

Настай хүн “тайван” байвал урт насална гэдэг нь шинжлэх ухааны зохих иш баримттай юм. Настай хүн амьдралын явцдаа хэрхэн “тайван”  байвал зохих вэ?

Тайван босох. Өглөө эрт хүний судас таван байдаг тул гэнэт босвол зүрх судасны өвчин амархан үүсгэдэг. Иймээс настай хүн өглөө босохоосоо өмнө орон дээрээ таван минут нүдээ анин хэвтэж, нуруу хөлөө хөдөлгөн, нүүрээ илбэн, аажмаар босвол сайн. 

Тайван идэх. Шүлсэнд бактери уусгагч агуулагдаж, амны хөндий дэх бактерийг дарж, халдварлахаас сэргийлж болдог. Иймээс сайн зажилж идвэл шүлс ялгаруулж, өвчнөөс сэргийлж болно. Юм идэхдээ 30 секунд зажлаад залгивал сайн. 

Тайван бие засах. Настай хүн бие засахдаа хэтэрхий хүчтэй дүлбэл шулуун гэдэсний салст бүрхэвчийг гэмтээнэ. Ялангуяа судас хатуурсан, цусны даралт өндөр хүн бие засахдаа хэт хүчилбэл цусны даралт тэр дороо  дээшилдэг. Гэвч шөнө бие засахаас төвөгшөөх хэрэггүй. Зарим ахмад хүн шөнө шээс хүрч байвч босох дургүй байдаг. Удаан хугацаагаар ийм байдалтай байвал булчирхай, зүрх судас гэмтэх болно. 

Тайван ярих: Уужуу таван, алгуур аажим ярих нь настайчуудын бие сэтгэлд тустай. Хэтэрхий хурдан яривал сэтгэл догдолж, судас агшиж, зүрх судасны өвчнийг хүндрүүлж мэднэ.

Уур бухимдлаа дарах: Уур бухимдлаа зохих хэмжээгээр гаргах нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хэтэрхий түргэн “уурлавал” зүрх, тархины судсанд муу. Уурлах зүйл тохиолдсон үед гүн амьсгал авах хэрэгтэй. 

Дугуй унах. Дугуй унах нь бие чийрэгжүүлэх хэлбэр юм. Настай хүн өглөө буюу орой дугуй унан зугаалж, аливааг сонирхож явбал таатай байдаг. Ингэж ойр орчмын газар дугуй унах нь зүрхийг тэжээж, цусны даралт өндөр болохоос сэргийлнэ. Түүнчлэн хөлийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, цусны эргэлтийг хурдасгадаг. Дугуй унаж явахад их тархи илүү их хүчилтөрөгч хүлээн авч, уушги цэвэршиж, тархи толгой сэргэг болж, сэтгэл санаа баясдаг байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл