solongonews
Халуун ваараар хатаасан сам хорхой
2020-09-15 15:19
Халуун ваараар хатаасан сам хорхой

Жил бүрийн наймдугаар сараас аравдугаар сар нь сам хорхой хамгийн сайн "тарга" авдаг улирал. Хятадын хоол хүнсэнд сам хорхойг нийтлэг хэрэглэдэг бол Жэжянь мужийн Ниньбө хотынхон сам хорхойг халуун ваараар хатааж болгон идэх дуртай байдаг. 08-аас 10-р сарын хооронд тухайн нутагт сам хорхой хатаах уламжлалт хоолны бэлтгэл үргэлжилдэг аж. Тэд модны нүүрсээр вааран бутан халааж улайсгах бөгөөд температурыг тогтмол хэмжээнд барьж 48 цаг үргэлжлүүлэн төөнөсөөр сам хорхойг хатаадаг. Ингэхэд сам хорхойн биеэс ус бүрмөсөн уурших ба хатаасан самыг идэхэд шармал өнгөртэй сайхан амттай болдог байна. Ниньбөгийн Инжяпэн тосгон гэхэд халуун ваараар хатаасан сам хорхойн бүтээгдэхүүнээс жилдээ 2 сая гаруй юанийн орлого олдог ажээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл