Бээжингийн цэцэрлэгт хүрээлэн нийт 405 мянган жуулчин хүлээн авав
2018-10-02 21:37
Үндэсний баярын эхний өдөр Бээжингийн 11 цэцэрлэгт хүрээлэн, ойн музейд жуулчин их байлаа.
Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын төвийн тоо баримтаас үзвэл, 10-р сарын 01-ний өдөр Бээжингийн хотын цэцэрлэгт хүрээлэн давхардсан тоогоор нийт 405 мянган жуулчин хүлээж авсан байна. Үүнд: И Хэюань цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 73 мянган жуулчин аялж, жуулчдын тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 46 хувиар нэмэгджээ.

Энэ оны үндэсний баярын хугацаанд, Бээжин хотын харьяан дахь цэцэрлэгт хүрээлэнгээр аялах нийт жуулчин давхардсан тоогоор 3 саяд хүрч, 10-р сарын 03-наас 05-ны хооронд жуулчин хүлээн авах хамгийн оргил байх төлөвтэй байна хэмээн Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын төв мэдээлжээ.
Зохиогч: Н.Пүрэвжав
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
