solongonews
ӨМӨЗО-ны II удаагийн Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт
2019-06-03 21:56
ӨМӨЗО-ны II удаагийн Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд нээлтээ хийлээ

   ӨМӨЗО-ны II удаагийн Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтын нээлтийн ёслол 06 дугаар сарын 03-ны үдээс хойш Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуульд болов.

Энэхүү сургалт “Бүс ба зам”-ын байгуулалтыг гүнзгийрэх тоолонд зам шугамын дагуу орны боловсрол сурган хүмүүжлийн хамтын ажиллагааны системийг идэвхтэй бий болгож, боловсролын солилцоог гүнзгийрүүлэн, иргэд хоорондын найрсаг харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой.    

   Энэхүү сургалтаар “Бүс ба зам”-ын санаачлагын хөгжлийн бодлогыг тайлбарлаж, зам шугамын дагуу улс орны бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн боломж, сорилтыг шинжлэн судалж, Хятад улсын соёл ба зан заншлыг танилцуулав. Улмаар Хятад, Монголын мэргэжлийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг судалж, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, алс хэтийн төлөв байдлыг сурталчлан ойлгуулах болно, мөн Хятадын уламжлалт соёл, Өвөр Монголын Мэргэжлийн боловсролын хөгжлийн одоогийн төлөв байдал, Хятад ба Өвөр Монголын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, Өвөр Монголын “И Ли”  сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хүрээлэнд хүрч тус грүппийн орчин үеийн үйлдвэрлэлийн хөгжил, шинжлэх ухаанлаг менежментийн горимтой газар дээр нь танилцаж суралцах, түүхийн музейд зочлох, Их сургуулийн хотын Мэргэжлийн Технологийн Сургуультай танилцаж, туршлага солилцон, хоёр талын боловсролын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх болно. Мөн машин тэрэг сэлбэн засах, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын дизайн мэргэжил, цахилгаан гагнуурын мэргэжил, хувцас загварын мэргэжил,  мэдээ мэдээллийн мэргэжил зэрэг 6 чиглэлээр баг ангилж сургалтад хамруулах болно.

    Монгол Улсын Мэргэжлийн боловсролын багшийг хөгжүүлэх төслийн ажилтан Т.Отгонбат:

- УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, М.Энхболд, Б.Дэлгэрсайхан нарын санаачлан хэрэгжүүлсэн мэргэжлийн боловсролын байгууллагын багшийг хөгжүүлэх төслийн хүрээнд энэхүү сургалт хоёр дахь удаа одоо явагдах гэж байна, Энэ удаагийн сургалтанд Монгол Улсын Дархан-Уул, Төв аймаг, Дорноговь аймгийн мэргэжлийн боловсролын сургуулийн 56 багш хамрагдаж буй. Сургалт хоёр орны дипломат харилцаа тогтоосон түүхэт 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм гэж ярьлаа. 

Даширамд дуулгахад энэ  сургалт нь 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Зохиогч: НИЙТЛЭЛИЙГ Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл