03-р сарын 21-нд Хятадын ХЯ-ны Гадаадад хөрөнгө оруулах, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын худалдааны зөвлөх Хань Юн: Энэ онд ХЯ гадаадад хөрөнгө оруулахыг шинэчилсэн арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын нөлөө бүхий үндэстэн дамнасан компанийг буй болгоно гэжээ.
Тэрээр ХЯ-ны Гадаадад хөрөнгө оруулах, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Хятадын гадаадад гэрээгээр ажиллах барилга байгууламжийн холбооны хамтран зохион байгуулсан шинээр хэвлэгдсэн "Хилийн чанадад Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хүний аюулгүй байдлын удирдлагын хөтөлбөр"-ийг тараах ёслолын үеэр дээрх үгийг хэлсэн юм.
Анх хэвлэгдсэн тус хөтөлбөр нь Хятад улс гадаадад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагад чиглүүлсэн удирдах чанартай баримт бичиг бөгөөд 2011 онд туурвиж дуусгасан юм. Шинээр хэвлэгдсэн хөтөлбөрт олон улсын аюулгүй байдлын удирдлагын тэргүүний онолыг хамарч, хилийн чанадын төрөл бүрийн уламжлалт бус аюулгүйн эрсдэлд чиглүүлж бодит арга хэмжээ дурдсан байна. Урьдын хэвлэлтэй харьцуулбал тус хөтөлбөрт хилийн чанадын аюулгүй байдлын удирдлагын дүрмийн баталгаа, онц байдлыг зохицуулах дарааллын системийн агуулгыг нэмж, илүү тохиромжтой, чиглэсэн чанартай болжээ.
Олон улсын нөлөө бүхий үндэстэн дамнасан компанийг бий болгоно
2018-03-22 15:22
Олон улсын нөлөө бүхий үндэстэн дамнасан компанийг бий болгоно.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
