solongonews
Аавынхаа жижиглэн хэрчсэн 140 000 юанийг гурван сарын турш эвлүүлжээ
2016-01-26 10:02
Хятадын нэгэн хос 85 настай аавынхаа юу ч үгүй хэрчиж орхисон 21 000 ам.доллартай тэнцэх 140 мянган юанийг эвлүүлж хэдэн сарыг үджээ.

Хятадын нэгэн хос 85 настай аавынхаа юу ч үгүй хэрчиж орхисон 21 000 ам.доллартай тэнцэх 140 мянган юанийг эвлүүлж хэдэн сарыг үджээ.  Залуугийн аав 85 настай хөгшин зөнөх өвчин туссанаас ийнхүү мөнгөө хэрчиж орхисон байна.

 Түүний аав 2015 оны аравдугаар сард өөрийн байрыг 200 000 юаниар зарсны дараагаар тэднийд ирж амьдрах болсон байна. Аав нь байр зарсан мөнгөө өөрөө хадгаладаг байж.  Харин хөгшин ойр дотныхныгоо өөрийнх нь мөнгийг авах гээд байна хэмээн хардсанаас ийнхүү 140 000 юаниа юу ч үгүй хэрчсэн байж. Үүнийг нь мэдсэн хүү нь аавынхаа үлдсэн мөнгийг банкинд хадгалуулж, харин юу ч үгүй хайчласан юаниудыг банкинд аваачиж шинэ дэвсгэртээр солиулахыг тулд эхнэрийнхээ хамт эвлүүлж гурван сар болсон байна.  Тэд өдөрт 19-24 цаг тасралтгүй эвлүүлсэн гэнэ. Энэ тухай орон нутгийн телевизээр мэдээлсэн байна. Энэ бүгд гэрлэсэн хосуудад мартагдахааргүй,  гайхалтай түүх болон үлдлээ.    

 

 

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл