Казахстан 13 хоногийн дотор 200 ортой халдвартын эмнэлэг барьж дуусгалаа
2020-04-23 11:43
Казахстан 13 хоногийн дотор 200 ортой халдвартын эмнэлэг барьж дуусгалаа.
Казахстаны засаг захиргаа "Сovid-19"дэгдсэнтэй холбогдуулан Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгасан гэдгээ Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Онц байдлын дэглэмийг хангах улсын хорооны шуурхай штабаас мэдээлсэн байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, 200 ортой ийм эмнэлгийг мөн Алма-Ата, Шыкмент хотод барихаар төлөвлөж байна. Энэ эмнэлэг шинэ коронавирусний цар тахлын нөхцөлд олон хүний амь насыг аврахаас гадна цар тахал дууссаны дараа ч энгийн эмнэлэг болгон ашиглаж болно гэжээ.






Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
