
Хятадын олон улсын ухаалаг тээврийн хэрэгслийн 13 дахь удаагийн үзэсгэлэн 05 дугаар сарын 27-нд Шанхай хотноо нээлтээ хийсэн юм. “Хамтын ажиллагаа, нэгдэл, шинэ санаа-Мэдээллийн эринд экологид ээлтэй, ухаалаг тээврийн хэрэгслийг бүтээхүй” сэдэвт тус үзэсгэлэнгийн үеэр хотуудын ухаалаг тээврийн хэрэгсэл, зам тээврийн аюулгүй байдал, ухаалаг авто зам, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг салбаруудын шинэ технологи, бүтээл, хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэн Хятад төдийгүй Азийн ухаалаг тээврийн хэрэгслийн салбарын хамгийн нөлөө бүхий томоохон арга хэмжээ юм. Үзэсгэлэнг Хятадын ухаалаг тээврийн хэрэгслийн холбоо, Зам тээврийн яамны Шинжлэх ухааны хүрээлэн, Нидерланд улсын RAI олон улсын үзэсгэлэнгийн компани хамтран анх 2007 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Үзэсгэлэн нийт 30 мянган ам метр талбайг хамарч байгаа бөгөөд 35 улс болон бүс нутгаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

