08 дугаар сарын 08-ны өдөр:

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван И 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан бөгөөд мөн өдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийнхэнтэй уулзжээ.
08 дугаар сарын 09-ний өдөр:
2022 оны “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны уулзалт 08-р сарын 09-нд Хятадын Шаньши мужийн Ши-Ань хотод болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин уулзалтад видео хэлбэрээр оролцож, үг хэлсэн байна.
08 дугаар сарын 10-ны өдөр:
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал хариуцсан алба, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ сарын 10-нд “Тайванийн асуудал болон шинэ цаг үеийн Хятадын эв нэгдлийн асуудал” цагаан номыг нийтлэн, “Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг” гэсэн бодит байдлыг дахин нотолж, ХКН болон Хятадын ард түмний эх орныхоо нэгдэл нягтралыг эрэлхийлж байгаа шийдвэрт зоригийг харуулан, ХКН болон Хятадын засгийн газар шинэ эрин үед эх орныхоо нэгдлийг биелүүлэх байр суурь, бодлогыг тайлбарласан байна.
08 дугаар сарын 11-ний өдөр:
Европын Холбооноос ОХУ-ын нүүрсэнд тавьсан хориг 08 дугаар сарын 11-нээс эхлэн хүчин төгөлдөр болов. Энэхүү хоригоос болж тус бүс нутагт нүүрсний үнэ нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний үнэ өснө хэмээн ЕХ-ны шинжээчид үзэж байна.
08 дугаар сарын 12-ны өдөр:

08-р сарын 12-ны өдрийг “Дэлхийн зааны өдөр” хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн цаг уурын хэвийн бус байдал, хүний үйл ажиллагаа эрчимжсэн, ялангуяа хулгайн ан зэрэг нь зааны амьд үлдэхэд ноцтой аюул учруулж байгаатай холбогдуулан, золгүй байдалд байгаа заануудад анхаарал хандуулах зорилгоор 2012 оноос эхлэн Дэлхийн зааны өдрийг тэмдэглэх болжээ. Дэлхий дээр Азийн заан, Африкийн заан гэсэн хоёр төрлийн заан амьдардаг бол тэдгээрийн дотроос Африкийн заан нь 4000-7000 кг жинтэй, 300-450 см өндөртэй, өнөөгийн дэлхийн хуурай газрын хамгийн том амьтан болох юм.
08 дугаар сарын 13-ны өдөр:

Хятадын Кино урлагийн үндэсний газар, Хятадын Төв Радио Телевиз болон Бээжин хотын захиргаанаас хамтран зохион байгуулж буй Бээжингийн олон улсын XII кино наадам наймдугаар сарын 13-нд нээлтээ хийлээ. ХКН-ын Төв хорооны Суртал Ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал, Бээжингийн Олон улсын XII кино наадмын Зохион байгуулах хорооны дарга Шэнь Хайшюн кино наадмыг нээж, үг хэлсэн юм.
08 дугаар сарын 14-ний өдөр:
Торгоны замын олон улсын VI экспо энэ сарын 14-ний өдөр Шаньши мужийн Ши-Ань хотод нээгдлээ. Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг 70 гаруй улс орон, бүс нутгийн хилийн чанад дахь зочин төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, мөн улсын дотоод дахь мужийн зэрэглэлийн 20 гаруй бизнес эрхлэгчид “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хуваалцах зорилгоор онлайн болон оффлайн аргыг хослуулан арга хэмжээнд оролцсон байна.
