solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн X хурал 22-ны өдөр хуралдана
2016-11-21 19:20
ХКН-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн X хурал 22-ны өдөр хуралдана

ХКН-ын ӨМӨЗО-ны IX ээлжийн хорооны XIX хурал энэ сарын 19-нөөс 20-ны өдрийг хүртэл Хөххотод хуралдав.

Хурлыг ӨМӨЗО–ны Намын хорооны байнгын хорооноос нээж, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн үг хэллээ.

Хурлын үеэр Ли Жихэн ӨМӨЗО–ны Намын хорооны байнгын хороог төлөөлөн ажлын тайлан хийв. Мөн үеэр “ХКН–ын XVIII ээлжийн төв хорооны VI хурлын агуулгыг суралцан намыг засахыг ахиулах талаар ӨМӨЗО–ны Намын хорооны тогтоол”-ыг хянан зөвлөж батлав.

Мөн ӨМӨЗО–ны IX ээлжийн Намын хорооны намын төлөөлөгчдийн X хурлын үеэр болох илтгэлийг зөвшилцөн тохирч, ӨМӨЗО–ны намын төлөөлөгчдийн X их хуралд дэвшүүлж хянан зөвшилцөхөөр тогтов. Ли Жихэн тогтоол, илтгэлийг эмхтгэн найруулсан байдалд тодорхойлолт хийжээ.

Хурлын үеэр ХКН–ын ӨМӨЗО–ны төлөөлөгчдийн X хурал энэ сарын сарын 22-ны өдөр Хөххотноо нээлтээ хийх болсныг зарласан байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл