Одоогийн байдлаар Хятадын хөдөөгийн хэрэглээний орчны талд хөдөөгийн оршин суугчдын сэтгэл ханамж 75.35 хувь хүрч байна. Энэ нь ерөнхийдөө сайн боловч бас сайжруулах боломж их байгаа юм.
2022 оны хөдөөгийн хэрэглээний орчин болон холбогдох асуудлын судалгааг 2022 оны 09-р сард эхлүүлж, 2022 оны 11-р сард дуусгав. Судалгааг оффлайн болон онлайнгаар явуулсан бөгөөд 31 мужийн (хот суурин, өөртөө засах орон) нийт 824 засаг захиргааны тосгоныг сонгон авч, эцэст нь 3670 хүчин төгөлдөр жишээг судалсан байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, ярилцлагад орж буй оршин суугчдын 78.5 хувь нь 4G/5G гар утасны сүлжээг ашиглан интернетэд нэвтэрсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 80.2 хувь нь хөдөө орон нутгийн сүлжээнүүдийн дохиоллын чанарын талаар эерэг сэтгэгдэл өгсөн байна. Сүлжээний дохиоллын өндөр хамрах үндсэн дээр хөдөөгийн оршин суугчид мөн адил тав тухтай сүлжээний хэрэглээний үр өгөөжийг хүртж байна.
Мэдээллээс харахад хөдөөгийн оршин суугчдын 45.5 хувь нь оффлайн худалдан авалт хийхдээ бэлэн мөнгөгүй төлбөрийг илүүд үздэг бөгөөд хөдөөгийн дэлгүүр, супермаркетуудын ерэн гаруй хувь нь гар утасны QR кодын төлбөрийг үндсэндээ дэмждэг байна. Мөн хөдөө орон нутгийн оршин суугчид онлайн хэрэглээний дадал харьцангуй тогтвортой байдаг бөгөөд сард 1-5 удаа онлайнаар худалдан авалт хийдэг хөдөөгийн оршин суугчдын эзлэх хувь 40 хувь дөхөж байна.
Хөдөө орон нутгийн хэрэглээний орчны талд зарим асуудал, саад бэрхшээлтэй тулгарсаар байгааг судалгаа харуулж байна.
Нэг. Хот, хөдөөгийн оршин суугчдын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хооронд том ялгаа байсаар байна. Хөдөөгийн өндөр настай хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад анхаарах чухалтай байна.
Хоёр. Асуултад хариулсан хүмүүсийн 31.0 хувь нь цахим худалдааны үйлчилгээний цэгүүд болон хүргэлтийн цэгүүд дутагдаж байна гэж үзэж байна. Мөн хөдөө орон нутгийн цахим худалдааны илээгэмжийг хүргэх нь хамгийн яаралтай шийдэх асуудал гэж 30.7 хувь нь үзэж байна.
Гурав. Хэрэглэгчдийн 44.5 хувь нь өнгөрсөн онд өөрсдийн тосгон, ойр орчмын захуудад хуурамч болон бүдүүлэг бүтээгдэхүүн, "гурван үгүй" бүтээгдэхүүн худалдан авсан гэжээ. Мөн хүнсний боолттой бүтээгдэхүүн болон зарим тамхи, архи, ундааны бүтээгдэхүүний асуудал харьцангуй төвлөрсөн байна.
Дөрөв. Хөдөөгийн хэрэглээний хангамжийг сайжуулах хэрэгтэй байна. Хэрэглэгчдийн 29.7 хувь нь хөдөөгийн бодит дэлгүүрээс худалдан авах боломжтой барааны төрөл нь бага, хэрэглэгчдийн 21.8 хувь нь хөдөө орон нутагт хот гэх мэт гинжит брэндийн худалдааны байгууламж дутагдаж, үүнд тохиромжгүй логистик, хангамж, фермерүүдийн орлого харьцангуй хязгаарлагдмал байгаа нь хөдөө орон нутгийн үнэ өсөх, хэрэглээний үнэ өндөр байх асуудлыг анхаарахгүй байж болохгүй гэжээ.
Тав. Хөдөө орон нутгийн зах зээлд борлуулалтын дараах үйлчилгээ стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд хөдөөгийн хэрэглэгчдийн 35.0 хувь нь орон нутгийн бодит дэлгүүрүүд нь эргэлт, солилцоо зэрэг борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэггүй гэжээ. Хэдийгээр хөдөө орон нутгийн ихэнх хэрэглэгчид онлайн худалдан авалтын бараа бүтээгдэхүүний "долоо хоногийн шалтгаангүй эргэлт" зэрэг холбогдох хууль, дүрэм журмын талаар зарим нэг ойлголттой байдаг ч бодит хэрэглээний хувь хэмжээ өндөр биш бөгөөд гол санаа зовниж байгаа зүйл нь борлуулалтын дараах эрхийг хамгаалах цаг хугацаа, зардал юм.
Хөдөөгийн хэрэглээний орчны судалгаан дээр гарсан гол асуудлуудыг харгалзан хөдөө орон нутгийн логистикийн хангамжийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөдөө орон нутгийн хүргэлтийн цэгийн тоог аль болох түргэн шуурхай нэмэх, хөдөө орон нутгийн логистикийн сүлжээг сайжруулах, дүүргийн түвшний логистикийн хангамжийн үр ашгийг дээшлүүлэх;Хөдөөгийн хэрэглээний хангамжийг олон өнцгөөс баяжуулах, арилжааны нөөцийн хуваарилалтыг бэхжүүлэх, зохих дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах; Хөдөөгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сүлжээг сайжруулж, хөдөөгийн энгийн иргэдийн түвшинд үйлчилдэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээний тогтолцоог бий болгож, бүрэн бүтэн болгох чухалтай байна.
