ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 15-нд хурал даргалж, “Засгийн газрын ажлын тайлан”-гийн санал зөвлөгөө авах эхийн талаар эрдэмтэн судлаачид болон аж ахуйн нэгжүүдийн саналыг сонссон байна.
Тэрээр: - Энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах дарамт ихсэх учраас заавал хүндрэлийг зохицуулах бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхийг түргэтгэн, шинийг санаачлахаар макро тохируулгыг улам боловсронгуй болгож, оновчтой, нарийвчилсан макро эдийн засгийн бодлогын тогтвортой чанар, үр ашигт түшиглэн гадаад орчны тогтворгүй хүчин зүйлийг зохицуулахаа нэмэгдүүлж, өөрчлөлт нээлтийг улам гүнзгийрүүлэн, эдийн засгийн эрхлэлтийг зүй зохистой цар хүрээнд байлган, эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулах хэрэгтэй. Зах зээлийн амьжиргааны эрч хүчийг улам нэмэгдэхийг дарамтыг зохицуулах чухал тулгуур цэг болгох бол өөрчлөлтийн чухал чиг хандлага мөн. Бизнесийн чөлөөтэй, шударга орчныг цааш нь бүрдүүлж, зах зээлийн гол цогцын байр суурийг баталж, “Эрхийг чөлөөлөх, эрхийг доод шатанд олгох, эрхийг чөлөөлөх болон удирдахыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах” өөрчлөлтийг түргэтгэн, хувийн хэвшилд тулсан, бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн асуудлыг зохицуулан өгч, татварыг чөлөөлөх, хөнгөлөх ажлыг сайтар хийн, хөрөнгийн босголтын асуудлыг сайтар зохицуулах хэрэгтэй .
Дотоодын эрэлт хэрэгцээг идэвхтэй сулруулж, хөгжлийн яаралтай хэрэгцээ, дутагдаж байгаа хэрэгцээг ханган, ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлж, нийтийн үйлчилгээг сайжруулан бэхжүүлэхийн улмаар мэдээ мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамарсан дэд бүтцийн үр ашигтай хөрөнгө оруулалтыг оновчтой нэмэгдүүлэн, дотоодын хэрэглээг өргөжүүлэн, дотоодын зах зээлийн хүчтэй давуу талыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой гэж онцолсон байна.
